Хүндлүүштэй
Тэр хамтлагт базз гитар тоглоно. 7 хоногт доод тал нь нэг удаа хөгжмийн цуглаанд очино.Бараг өдөр бүр дэлгүүртээ ирнэ. Жинхэнэ мэргэжил нь дэлгүүрийн эзэн л дээ. Тэр сүлжээ дэлгүүрийн нэг салбарын л эзэн нь.Би тэр дэлгүүрт нь цагын ажилтан хийнэ. Энэд үүнийг конбини гэж нэрлэнэ.
365 хоногийн турш 24 цаг ажиллах мухлаг дэлгүүрүүд японы булан тохой бүрт бий.Энэд идэх зүйлсээс гадна, ахуйн хэрэглээний анхан шатны бараанууд,тог ус газзны мөнгө төлөх үйлчилгээ, хувилах машин , факс гээд хүнд зайлшгүй хэрэг болох бүх л зүйлс байдаг.
Анх би яг нэг жилийн өмнө дэлгүүрийн эзэн, базз гитарчинтай уулзаж байжээ.Ажлын ярилцлага өгөхөөр.Би тэр үед ажилд орох гэж чамгүй л хичээж, ийш тийшээ гүйж байсансан.Нэг хэсэг бүүр стресс маягийн юм болоод авсан.Учир нь намайг ажилд авах газар олддоггүй.Гадаад хүн гэж голоод байсан юм уу, би тийм итгэж болмооргүй харагдсан ч юм уу. ..
Тэгээд л нэг өдөр энэ дэлгүүрийн гадаа ажилд авах зар байгааг хараад гүйгээд очив.Арын өрөөнд ахимаг насны эмэгтэй, залуу хоёр байж байна.Хоюул их уриалгахан юм. За гэхдээ япончууд бүгд л уриалгахан даа.
Ажилд авах шалгалт эхэллээ.Надаас баахан Монголын түүх асуугаад байв.Би хувьдаа гайхаагүй , харин ч олзуурахсан байдалтай маш идэвхитэй хариулж бид хоёр зүгээр сайхан хууч хөөрөөд ярилцлагаа дуусган санагддаг юм.
Маргааш нь боллоо. 3сарын8 байж.Утас ирлээ. Ажилд тэнцчихэж.Бөөн баяр.
Ингэж л бид хоёрын нөхөрлөл эхэлсэн юмдаа.
Манай дарга их сонирхолтой хүн.Би анх хараад 24 тэй л гэж бодоод түүндээ бат итгэсэнийг минь яана.Гэсэн яг үнэндээ 35 тай байж таарсан. Би мэл гайхаж зэл хөхөрч билээ.Огт тэгэж харагддаггүй байсан юм.Цав цагаан царайтай, хоолой нь тийм ч бүдүүн биш.Үсээ босгоод заримдаа гелдчихнэ.Тэгээд л бүүр 20 эргэм насны залуу шиг л. Анх наснаас нь мэдэж эхэлсэн цагаасаа л түүнийг би хүндэлж эхэлсэн гэж болно.
Их сургууль төгсөөгүй тэрээр боломж олдвол соёл шинжлэх ухаанаар сурмаар байна гэж хааяа даа үг унагана.Бараг л гэхдээ иймэрхүү зүйлсээ ярихгүйдээ.Хичнээн халуураад өвдөөд байж байсан ч гэсэн дэлгүүртээ заавал ирнэ.Үнэндээ хийгээд байх зүйл нэг их байхгүйд би их л гиюүрч хурдан дуусаасай ажлын цаг гэсээр зогсдог юм. Гэтэл манай дарга ямар нэг юм олж хийгээд байж л байхыг нь яана. Гэхдээ энэ ганц манай дарга гэлтгүй өөр бусад олон япон хүнд ажиглагдсан ажилч хичээнгүй сайхан зан.
Тэр надаас байнга асууна.Монголд .... гэж ирээд л. Тэр бүрт бид хоёрын дунд чамгүй сонирхолтой яриа өрнөөд авнаа.Бас болоогүй тэр түүхийн мэдлэг маш сайн. Түүнийг нь би гайхан магтахад ёр миний магтаалыг хүлээн зөвшрөөрч авна гэж үгүй. Тоглоом тоглож байгаад л мэдэж авсан жоохон зүйл ээ гээд л даруухан хариулна.
Гэхдээ энэ нь ч бас оргүй хэрэг биш юм. японд иймэрхүү мэдлэг хуримтлуулсан хүнд хэрэгтэй тоглоомоос эхлэх зүйлс зөндөө аж.
Нэг их гайхдаг зүйл нь тэр өдөрт доод тал нь 20 удаа тамхилна.Бас их гайхсан нь 14 настайгаасаа эхэлж ээжээсээ нууж тамхинд орсон гэсэн. Би япон хүмүүсийн дунд ийм зүйл байдаг гэж огт бодоогүй ихэд гайхаж билээ.Бас саяхан Монголд хэрэгжээд байгаа тамхины тухай хуулийг түүнд хэлхэд ... 10 жилийн дараа л яг хэрэгжиж эхлэнэ гэсэн үгдээ... гэж хэрсүү хариулсанд нь би Монгол хүмүүсийн яг одоо л болчих юм шиг санадаг хүлээцгүй зангийн талаар бодоод авсан.Монголчууд тал нутаг шиг ээ уужуу байж болох ч гэсэн яаруу , хүлээцгүй цаадхын цаадыг хардаг зан чанар яалтч үгүй дутаад байдаг шиг.
Бас нэгэн удаа би сониуч зангаараа та хэзээ гэрлэх юм бэ гэж асуутал .... тийм зүйлсийг хувь тавиландаа даатгаад хийх ёстой зүйлсдээ л анхаарна даа ... гэж хариулсан. Би энэ хариултанд яагаад ч юм их л олзуурхан тэмдэглэлийн дэвтэртээ хүртэл тэмдэглээд авсан. Нээрээ л тийм дээ. Хүнд өөрийн гараар бий болгож авах зүйлс байхад бас цаанаас ирэх зүйлс ч бас байдаг...
Тэр яг л залуу хүн.
Ийм залуус Монголд олон байгаасай гэж боддог.Тэр нэг их олон зүйлсд орилж чаралж оролцддоггүй ч гэсэн юм тус бүрт өөрийн гэсэн үзэл бодол баримтлалтай байгаад байдаг нь намайг үргэлж гайхшруулдаг.
Бас яг юунд гол анхаарлаа төвлрүүлэх яг юуг хаях вэ гэдгээ маш сайн мэддэг хүн шиг. Өөрийн хүлээж авсан ажилаа яг таг хийдэг ийм залуус л Монголд маань хэрэгтэй байндаа гэж бодогдуултал.
2013.03.08

This comment has been removed by the author.
ReplyDelete