Ойрын сонин хачинаас
Ойрдоо байгаль, нийгэм, улс төр гээд сонин хачин их л байх шиг...Уг нь байнга л их байгаад би нэг их анзаараад байдаггүй байж магадгүй л юм.Гэхдээ ойрдоо миний нүдэнд торсон хэдэн сонин хачинаасаа хуваалцая юу л гэж...
Хэд хоног гэрээсээ гараад иртэл үргэлж цэмцийсэн байдаг цагаан коридор маань нүүгэлдсэн их элс болчихож.Би их гайхав.Гайхсандаа ахиад ийм юм харахгүй юм шиг зургийг нь хүртэл авав.Инээдтэй ч хүн бол доо...
Тэгсэн Хятадаас салхинд туугдан орж ирж буй шар элс нь тэр юмсанж.Хавар болохоор Монголд маань үргэлж л шороогоор шуураад нүүр, нүдгүй балбаж, аманд хүртэл амтагддаг байснаа санав. Хүн гэдэг яасан ч амархан ямар байснаа мартдаг юм бэ дээ ... Энүүгээр мэдээ сенсаци болж, өнөөх нүүдэллэн ирэх элсний талаар улс төрийн хурал цуглаан ч болоод авсан болтой.
За энэ элс ч яахав. Миний дуртай нэг гоё юм болсон.
Токио загварын долоо хоног гэгч болж, болoхоор барахгүй Монгол дэзайнер маань өөрийн коллегцаа түмэнд дэлгэлээ.Түүний нэрийг Сүрэнжавын Ариунаа гэх бөгөөд урлагийн нэр нь Ариунаа Сүри.
Би өөрийн биеэр явах хүсэл ихээхэн байсан ч гэсэн явж амжсангүй. Гэлээ гэхдээ мэдээллийн энэ сайхан нийгэмд яалаа гэж хоцрогдохов.Дэзайнарын маань шоу дуусав уу үгүй юу л бичлэг зураг нь энэ тэрүүгээр цацагдлаа.зурагнаас хараад байхад ихэнхи нь л миний хайрлаж хүндэлж явдаг танил дотно Монголын маань моделууд байх бөгөөд дотроо үнэхээрийн бахархах сэтгэгдэл төрж байлаа.
Өөр бас нэг үнэхээрийн гайхалтай сонин гэвээс үзэсгэлэнт сакура дэлгэрээд эхэлчихсэн... Харин үүний талаар тусад нь өгүүлэх болноо...

Comments
Post a Comment