Х.Болор-Эрдэнэ "Би бид хоёр"




Сэтгэлгээний өгүүллэг бичихдээ гарамгай энэхүү бүсгүй бол шинэ үеийн Монголын уран зохиолд хурц гэрэл тусгаж байгаа нэгэн гэмээр.
Би бид хоёр бол 2013 онд шинээр хэвлэгдсэн.Уг зохиолчын урьд гаргаж байсан бүхий л бүтээлүүдийг
 нэгтгэсэн нь Би бид хоёр ном юм.Болор-Эрдэнэ -н бүтээлүүд бол аливааг тэс өөр талаас нь үзүүлсэн,юуны талаар хэлэх гээд байгаагаа тийм ч амархан дэлгэчихдэггүй оньсого мэт далд утгатай үгсээр хучигдсан байдаг.Үнэний талаар, зөвхөн үнэнийг л өгүүлэгч энэ бүсгүй бол сэтгэл зүрхээрээ өөрийн бүтээлдээ ханддаг нэгэн.Бусдад таалагдахын тулд /бус /оршин тогтногч.Би эссе,өгүүллэгүүдийг нь унших болгондоо яагаад ч юм ямар нэгэн гунигтай бодол тээчихдэг.Бас түүний зохиолууд хэзээ ч хурц нартай,хөгжилтэй өдрийг дурсуулдаггүй. Энэ бол зохиолчын уншигчыг илбэдэж чадаж буй шинж юм болов уу...

Comments