Би ёкохамад дуртай!
Би ёкохамад дуртай! ёкохама бол Токио хоттой хил залгаад байрлана. Энэ хотод яагаад ийм их дуртайгаа би тайлбарлаж өгье. яг үнэндээ би ёкохама хотын өнцөг булан бүрт нь очоод үзчихсэн юм биш л дээ. Гэхдээ заавал очиж үзэх хэрэгтэй хэд хэдэн газрууд байдаг бөгөөд тэр нь ёкохама хотын төв хэсэг буюу минато мирай, акарэнга, ямашита цэцэрлэгт хүрээлэн , хятад хороолол гэх мэт газрууд. Тэдгээр газрууд бүгд намайг гайхшруулдаг.
Надад хамгийн их таалагддаг нь ёкохама хотын шөнийн дүр зураг. Мөн далайн хажууд байрлах ямашита цэцэрлэгт хүрээлэн. Би ёкохама хотыг хосуудын хот гэж хэлмээр санагддаг. Дулаан үед очиж байсан үеэр анзаарагдах хамгийн тод зүйл бол хаа саагүй хөтөлцөн алхлах хосууд. Нар жаргаж буй үеэр далайн дээгүүр татсан нарийн гүүрээр, том хөлөг онгоц, гэрлэн чимэглэлүүд, паркын асар том алсыг харагч зэргийг харангаа алхах нь ямар гайхалтай амралт болдог гээч. Энэ хотод зураг авах сонирхолтой хүмүүс ихээр цугларна.
Ийм сайхан дүр зургийг хальсанд буулгаад авах юмсан гэсэн хүсэл ямар ч хүний сэтгэлд төрөх болов уу... Би ч гэсэн явах болгондоо бараг хэдэн зураг авчих юмсан гэсэн санаа өвөртлөн л явдаг болсон билээ.Гэхдээ муу зурагчин би одоо болтол шилдэг гээд та бүхэндээ барих зураг алга даа ... хэхэ
Дээр үед 1 сард билүү нэгэн зураг авдаг найзтайгаа зурганд гарваа. Тэр үед би нөгөө мундаг зурагчин найздаа хань болох зорилгоор хамт явсан юм. Тэгэхэд л би зурагчин хүмүүсийн зовлонг яс махаараа ойлгож билээ. Айхтар хүйтэн өдөр байсан бөгөөд найзын маань дарсан зураг нь санаанд нь хүрч өгдөггүй.Би наана нь тэвчээргүйг, бээргийг хэлэхүү хөлдөж үхэх шахаж билээ. Харин найз маань бол даарч байсан ч зургандаа улайраад жишим ч үгүй ажилласаар л байсан. Уран бүтээлч , урлагийн хүмүүсийн нэгэн онцлог энэд ажиглагдаж байх шиг санагдсан.
Зохиолч яруу найрагч хүмүүс сайн шүлэг гарган гаргатлаа сэтгэл нь хэзээ ч тайвшрахгүй.Тэдний уран бүтээлийг хүмүүс биш тэд өөрсдөө дүгнэдэг юм. Жинхэнэ уран бүтээлч гэдэг бол миний бодлоор дийлэнхид тохируулан , тааруулан хийдэггүй. Тэд өөрөө өөрсдийнхөө том шүүмжээч байдаг юм байна шүү гэдгийг саяхнаас нилээдгүй анзаараад , урьдны энэхүү явдлыг саналаа. Ийм болхоор ч юмуу олон бодрол бодогдуулсан , гоё гэрэл , уужим гудамжаараа үргэлж намайг гайхшруулж байдаг ёкохама хотод үнэхээр дуртай.

Comments
Post a Comment