Азийн кино бидэнд юуг хэлэхийг хүсэж байна...


Азийн кино бидэнд юуг хэлэхийг хүсэж байна...

Зөвхөн кино гэх төрлөөр их сургуулийн дөрвөн жилээ дүүргээд үргэлжлүүлэн мастер, доктороо хамгаалсан маш олон хүмүүс байгаа.Тэд бол урлагийн төлөө төрж , түүгээр амьсгалж, бүтээхийн төлөө хүмүүс байдаг биз ээ.Аз болж тэдний нэгээхэн хэсэг болох нэгэнтэй учирч, түүний үзэж харсан , сонсож ойлгосон зүйлээс суралцах боломж надад олдсон юм. Энэ улиралд үзэж судалж байгаа Азийн кино урлагын дээжээс танилцуулахыг хүслээ.

Манай багш үргэлж хэлнэ. Аливаа зүйл далан булчирхайгаа тоочоод, алхам бүрээ тайлбарлаад ирэхээрээ л үнэ цэнээ алдаж эхэлдэг юм . Өнөө үед бүгд л Холливудын кинонд тархиа угаалгаж байна. Буруутгах зүйл байхгүй ч гэсэн хааяа ч болов тархиндаа амралт, зүрхэндээ чөлөө өгөх бодит уран бүтээлийг хэн бүр хүртэх хэрэгтэй юмсандаа гэж ... 

Энэ улиралд төв Хятад , Хонконг, Тайван, Солонгос зэрэг азийн кинонуудтай танилцаад байгаа бөгөөд Ази гэдэг соёлын асар хүчтэй довтолгооны бүс нутаг юм гэдгийг надад хэлж байлаа. 
Азийн кинонууд олон янзын эффект , дуу шуумнаас илүүгээр бодит амьдралыг тэр чигээр нь тусган харуулахыг зорьсон байх бөгөөд, үйлдэл бүхнийг тайлбарласан байх нь үгүй. Бид өөрсдөөсөө ойлгож шалтгааныг тайлах шаардлага их гарч ирч байлаа. 



Хүнд амьдралд шаардлагатай хамгийн чухал зүйл яг юу бэ гэдгийг намайг бодож үзэхийг шаардаж байлаа. 





Биднийг хөгжлийн тухай бодож үзэхийг, нягталахыг шаардаж байлаа. 






Хайр дурлалын мөн чанар, зүрх сэтгэл доторхи цаг агаарыг хэрхэн уншиж болохыг зааж байлаа. 




Мөн чанар ба хоосон чанарын талаархи бодож үзэхийг надаас гуйж байлаа




Бидэнд Азийн кино урлаг асар олон үнэтэй санаануудыг бэлэглэж, саналыг тавьж байна. Нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах зүйлс л хорвоо дээрхи хамгийн үнэ цэнэтэй зүйлс мэт.

Монголын киноноос ч бас үзүүлнэ гэсэн төлөвлөгөө байгаа бөгөөд энэ нь Монголын урлаг цаг үеэсээ нэг их хоцроогүй байгааг илэрхийлэх болов уу. Гагцхүү хөгжөөн дэмжигч , хүлээн авагч нар зайлшгүй хэрэгтэй биз ээ. 
Монголд саяхан зохиогдсон  Андер граунд Кино наадам бол бодит урлаг Монголд хөгжиж буйн илрэл юм. 
Хөгжил гэдэг нь цардуулан зам, өндөр барилга бус хувь хүний ухамсар , сэтгэл ханамжаар хэмжигдэх зүйл юм аа гэдгийг хэлээд байгаа мэт...Ахина гэдэг бол нэг талаараа бодлын өөрчилөлт ч байж мэднэ...Зүрхэндээ чөлөө өг.Тархиндаа амралт өг. 

Comments

Popular Posts