япон дахь оюутны амьдрал 2 ба цагийн ажил хайх нь бас бус мөнгөнийасуудлууд



 Энэ сэдвийн талаар яагаад ч юм тусгайчлан өгүүлмээр санагдав.япон улс бол өртөг нилээдгүй өндөр бөгөөд байрны мөнгө, ус , газ гээд л ер нь шулуулж өгнө. Би л гэхэд тэтгэлэгт оюутан байсан мөртлөө л цагийн ажил хийдэггүй байх үед ээ бас л чардайж явлаа. Нэгэнт мөнгө гээд ам нээснийх тэтгэлэгийн талаар мөн мөнгө төгрөгөө хэрхэн зохицуулах талаар ч өөрийн туршлагаа хэлээд үзье. Би одоогоор Токиогийн зах орчимд байрлах нэгэн хувийн сургуульд сурдаг.Анх ирэхдээ ахлах сургуулиасаа илгээлт аван тэтгэлэгт оюутнаар ирсэн билээ.Олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Улсын зардал буюу японы боловсролын яамнаас олгох тэтгэлэг, спонсорын зардлаар тэтгэлэг, жайка төрийн бусын байгууллагаас олгох тэтгэлэг. Эсвэл над шиг тухайн их сургуулиас олгох тэтгэлэгт хөтөлбөр.
  Тус бүр өөрсдийн бас бус ялгаатай тэтгэлэгийн нөхцөлтэй байдаг.Миний авч буй тэтгэлэг нь одоо миний сурч буй их сургуулиас олгож буй болно.Тэтгэлэгийн нөхцөл гэвэл сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлнө түүн дээрээс амьдрах зардал буюу 600аад доллар орчим бэлэн гар дээр ирэх юм.За тэгээд байр түрээслэхэд дор хаяад 300 аад орчим нь явна.Утас, газ, тог, усны төлбөр гэхэд 200 аад нь явна.Үлдсэн 100 аад доллар бол илүү хэрэглэсэн ус тог газныхаа мөнгөнд л шингэчихнэ. Хэрвээ нэг их илүү гаргахгүй хэрэглээгээ хянаж чадсан гэмээ нь 5 хэл будаа бас бус ногоо аваад л дуусах 100 аад доллар хармаанд чинь үлдэж байна аа гэсэн үг.Тэгэхээр бид чинь идэж уухаас өөр сурах бичиг, хувцас гээд хэрэглээ байгаа. Тиймээс 600 доллар хавьцаа бол яалт ч үгүй хамгийн багадаа чиний хармаанд нэг сард байх ёстой хэмжээний мөнгө байх нь ээ гэж ойлгох хэрэгтэй. 

Гэхдээ хэрэглээгээ хянаад эмх цэгтэй орлого зарлагадаа хандаад байвал төлбөрөө хөнгөлүүлж чадсан тохиолдолд энэ хэмжээний мөнгөөр хангалттай болгоод байх боломж ч байгаа байх л даа. Тэр бол хувь хүний асуудал биз ээ. 
За тэгээд цагийн ажил хийх хэрэг гарлаа гэж бодоё.Цагийн ажил бол их олон төрөл байгаа. Хэрвээ чи хичээлдээ тун дажгүй, англи хэл, математик зэргийг бага дунд, ахлах ангийн хүүхдүүдэд заах чадвартай байх юм бол цагийн 30 аад доллар аар гэрийн багш хийж болно.Гэхдээ 30 аад долларын цагийн ажил хийхийн тулд мэдээж чи хэд хэдэн шалгалтыг өгөх шаардлагатай, нилээд газарлуу утасдаж, ам ярилцлага өгч, бас азгүй байвал 10 аад удаа үл зөвшөөрсөн хариуг ч авна. Хэрвээ азтай байвал өөрийгөө сайн илэрхийлж нягт нямбай хүн гэдгээ мэдүүлж чадвал мэдээж ямар ч газар нээлттэй.

Дараагийн оюутнууд ихээр хийдэг цагийн ажил гэвэл тэгээд л түргэн хоолны газрууд, 24 цагын түргэн үйлчилгээний дэлгүүрүүд. Иймэрхүү ажлын хувьд гэвэл япон хэлний мэдлэг нилээд хэрэгтэй болно. Бас л  ам ярилцлага, товч тодорхой цагийн хуваарь зэрэг зүйлс шаардагдана.Цагийн хуваарь гэснээс японд цагийн хуваарь гээч юм чамайг юу ч хийсэн дагаастай явна. Энэд  ирэнгүүтээ л өдөр сар хоногийг ярайтлана жагсаасан өдрийн тэмдэглэл худалдаж авах шаардлагатай болно.Хэдний өдөр юу байгаа, ямар хичээлтэй байгаа, аль гаригуудад ажиллаж чадах зэргээ тухайн дэвтэр дээр маш тодорхой тэмдэглээд цагийн ажлын ам ярилцагадаа тухайн тэмдэглэлээ харж байгаад л хариулна гэсэн үг юм. Ганц цагийн ажил ч гэхгүй чиний өдөр тутмын амьдрал ийм тэмдэглэлгүйгээр японд лав хол явахгүй. 

 Цагын ажилдаа орлоо гэж бодоё.Долоо хоногт хичээлийн хажуугаар дээд тал нь гурван удаа л ажилласан нь дээр гэж зөвлөх байна. Түүнээс дээш хэтэрвэл хичээлээ хийж, ойлгох цаг зав бага болно. Бид гадаадад сурч байгаа цаг хугацааг зөв зохистой ашиглахын тулд аль болох сургууль дээрээ цагаа их өнгөрүүлэх, найз нөхөдтэй болох, элдэв сонин клубын үйл ажиллагаатай танилцах зэрэгт зарцуулсан нь дээр гэж боддог. Зарим хүмүүс мөнгө их хурааж, брендийг биендээ нааснаараа өөрийгөө хөгжүүлж чадлаа гэж ойлгодог болов ч цаг хугацаа, залуу нас гээ ч бидэнд дахиад олдохгүйн учир насандаа таарсан мэдлэг боловсролоо цаг алдалгүй хурааж авах хэрэгтэй болов уу. Мэдлэг боловсрол гэхээсээ илүүтэйгээр бас бид олон зүйлийн талаар ухаар ч , ойлгож , мэдэж авахын тулд олон хүмүүстэй уулзаж учирч , өөрөө өөртөө хийхийг хүссэн зүйлийнхээ цагийг гаргаж өгөх ёстой болохоор ажил , хичээлийн цагийг бодолцох хэрэгтэй. 

Долоо хоногт хоёр удаа 5 цагаар ажиллаа гэж бодоход чиний хармаанд сардаа дор хаяад 300 аад доллар орох учир идэж уухдаа хэрэглээд байхад хүрэлцэхгүй гэхгүй. Тийм учир цагийн ажлыг шаардлагагүй бол их хий гэж би лав зөвлөмөөргүй байдаг. ялангуяа төлбөр зэргийн тэтгэлэг авч байгаа бол дүнгийн голч дээгүүр байх ёстой зэрэг шаардлага тавигдаад явах учир хичээлдээ анхаарахаас өөрцгүй. 
Энэ мэтчилэн өөрийн цаг, мөнгө гээд жорыг нь тааруулах зүйлс бишгүй олон бөгөөд бүгд л чадахгүйгээс эхлэдэг ч багахан хугацаа өнгөрөхөд бүгд л чаддаг болж ирнэ.Хамгийн чухал нь өөрийнхөө хийхийг хүсдэг, сайн чадах зүйл ээ оюутан насандаа олох нь л чухал болов уу. 

Comments

Popular Posts