Соёл

Соёл
Би соёл гэдэг үгийг асар үл ойшоогч нэгэн байв.Байнга соёлтой холбоотой сурах бичгийн үг өгүүлбэрүүдийг алгасаж,соёлын талаар ярьж байгаа хэн нэгний ярианаас зугтаан сувaгаа солiж тэд нэг л хийх юм аа олж ядсан ч юм шиг санагдаад...Гэтэл яг үнэн чанартаа хүний бүхий л насан туршдаа ойлгох гээд яваад байгаа тэр л амьдрах утга  гэх зүйл чинь соёл гэх ойлголт дээр тулгуурлаж байгаа болтой.Эд хөрөнгө цуглуулна л гэнэ.Ийшээ тийшээ явж үзнэ л гэнэ. Эрдэм боловсрол эзэмшинэ л гэнэ.Эцсийн эцэст энэ бүгд юуны төлөө юм бол оо...
Хүмүүс сүсэг бишрэлийг хүндээр хүлээж аваад байдаг. Гэтэл сүсэг бишрэлийн ард бас л агуу филсофи байгааг анзаарсан.Хүн ингэдэг гэнэ ээ.
   
Сайн муу зүйлийн ялгааг яаж олж авдаг вэ гэхээр, шашин, сүсэг бишрэл буюу онолын бус боловсрoлоос олж авдаг.Бид яагаад ч юм багаасаа, ер нь нэг л мэдэхэд хүнд муу үг хэлэхээс, муу үйл хийхээс цээрлэж, аль болох сайн сайхан юмсыг бусдын өмнө худлаа ч хамаагүй ярих гэж оролдоод л байдаг. Энэ нь муу биш бөгөөд харин ч  биднийг нийгмийн зохион байгуулалттай болж, учраа олоод хоолоо хуваагаад идэхэд тун ч их тус болж байгаа байгалиас өгөгдөж буй гэмээр боловсрол ажээ. Нэг утгаараа энэ үйлийг соёл гэж хэлж болохоор аж.
  
Соёлжино гэж юу вэ? Соёлтой хүн гэж хэн бэ? Лав бидний толгойд сөрөг утгатай зүйл огт бодогдохгүй. Толгойд бууж байгаагаас үзвэл ёр нь нэг тийм боловсорч гүйцсэн, хажуу дахь хүнрүүгээ хар яр гээд бас байдаггүй, хэл амаараа , ухаан санаагаараа учраа олоод сурчихсан гэх мэтийн төсөөлөл бууна.Тэгэхээр бидний яриад байдаг хөгжил гэх ухагдахуун чинь соёл гэдэг ухагдахуунтай зайлшгүй холбоотой юм.Хөгжсөн хүн гэж соёлтой хүнийг хэлэх юм бус уу. Тэгээд тэдний нэгдлийг хөгжсөн нийгэм гэх юм бус уу.
   
Сүүл үеэс, ер нь саяхaнаас бид ер нь яг юуны төлөө хаашаа яваад байгаа нь хачин санагдах болсон. Учир нь хөгжил гэдгийг өндөр байшин, урт зам, их цалин гэж боддог хүмүүс дийлэнхи нь. Тэгээд бас бусад айлын тогооны дүүрэнрүү өлийж, өөрийн тогооны дундуурт  чамлан уур, атаархалын тамд унаж буй байдал  хөгжлийн учир шалтгаан болж байгаад эмгэнэлтэй.Бид нүцгэн ирсэн , нүцгэн л буцаад явна шд.Тэр баян болохоороо ухаантай биш,ухаантай болохоороо баян байгаа юм гэдэгт л гол учир байгаа юм шиг. Гэхдээ баян гэдэг ойлголт бас л хүмүүсийн толгойд ядуу утгаараа суугдчихсан байгаа нь анзаарагдана. 
Баян гэдэг ойлголт бол дутуу зүйл байхгүй л гэсэн утга байх. Түүнээс биш бөөн төмөр,цаас,даавуу цуглуулаад байна гэсэн ч үг биш л дээ.Хүн ухаантай, мөн чанарыг таниад ирэхээрээ аливаад яаж хандах хандлагаа,аливааг хэрхэн хүлээж авах ойлголттойгоо өөрчилж эхэлдэг юм шиг байгаа юм.Хүмүүс бодол санаагаа өөрчилж чадна, харин байгаа юмсыг өөрчилөхөд нэн хэцүү бөгөөд заримдаа боломжгүй ч үе байна. Жишээ нь байгалиас ирж буй аюул хөнөөл.Гэхдээ хөгжлийн буруу ойлголтоос болоод, хөгжил л гэх нэрээр бамбаа барьж байгаа зүйлийг байгаагаар нь байлгахгүй өөрчилж орхидог хүний занд би лав дургүй хүрдэг.

Харин хүний бодол санааг өөрчилөхийн тулд, соёлжуулахын тулд хийж байгаа хөгжлийн хөрөнгө оруулалтууд бол арай өөр хэрэг.Хамгийн аз жаргалтай амьдрал гэдэг бол амар тайван...Бид тэгэхийн тулд өөрсдөө маш их соёлжиж, аливаа зүйлийн үнэт мөн чанарыг танин ойлгож, түүний тулд асар их уншиж, асуудлыг гаднаа биш дотроо тунгаах хэрэгтэй юм шиг байгаа юм. 

Би сүүлийн үед нэг тийм мэргэжлийн номын тавиурны дэлгүүртэй болох юмсан гэж боддог болсон юм.Маш том, яг ном хадгалахад зориулагдсан, хээнцэр тавиуруудыг хүмүүсд зарж, хүмүүс тэр номын тавиурааp geree чимэх зорилгоор ч болов номыг цуглуулж, өөрсдөө биш юм аа гэхэд үр хүүхдүүд нь хэзээ нэгэн цагт номнуудаа судалж уншиж... Тэр явцдаа асар олон зүйлийн талаар , юуг хэрэгтэй бас хэрэггүйг ухаарч эд зүйлсийн хараалаас зайлж хорвоо ертөнцийн мөн чанар, хоосон чанарт суралцаад өөр бусад олон хүмүүст түгээгээсэй гэж. Бидний дараагийн хөгжлийн үе бол соёл байгаасай. Бид соёлыг хайрлаж, биентэйгээ соёлтой харьцаж,соёлтой амьдарч чадсан тэр л цагт дэлхий амар амгалан болж асуудал багасах биз. 

Хүн төрлoхтний энэ хэдэн сая жилд бүтээж чадсан хамгийн агуу ололт соёл. Гарт баригдах зүйл тэр дунд тун цөөн бөгөөд соёлыг сонсож, харж , мэдэрч чадна.Хамгийн үнэ цэнэтэй зүйл гэдэг гарт  баригдаж нүдэнд үл үзэгдэх мөртлөө оюун санаа, зүрх сэтгэлд баяр бахдалыг төрүүлэх.








Comments

Popular Posts