8track гэж хэн бэ?



Касет моодонд ороод байна цаана чинь!
8track гэж хэн бэ?www.8track.com
Хэрвээ бид 1960 аад онд амьдарч байсан бол үүнийг хальснаас бүтсэн дуу хураагч касет гэж хариулах байлаа. Гэвч одоо 8track  гэдэг бол хуруугаараа оролдон буцаан эхлүүлэх хуванцар касет бус биднийг хөгжмийн асар том урсгал, давалгаа, шинэчлэл дунд хөвүүлэх шидэт хивс болсон байна. Бид хөгжмийн талаархи мэдлэгээ  www.youtube.com , www.soundcloud.com зэргээр цэнэглэж ирсэн. 

Гэхдээ 8track нь тэр бүгдийг өөртөө нэгтгэж чаджээ. 8track ийг ашиглан шинэ содон хөгжмийг эрэлхийлэгч асар олон залуус ,хөгжмийн акулууд өөрийн гэсэн хөгжмийн цуглуулгаа хэн бүхэнд хүргэж, тарааж , цацаж байна! Энэ бол төгсөшгүй үргэлжлэх 8 ын тоог бэлэгдлээ болгосон шилдэг, шинэ , шигшэгдсэн хөгжмийн РАДИО. www.8tracks.com
Хэрэглэх арга бол маш хялбар.Хэрвээ та нүүрний номыг ашиглаж үзсэн, бүүр наашлаад yahoo messenger хаяг нээж үзсэн бол 8track д  ч бас өөрийн гэсэн хаягийг нээгээд үз. 
Өөрийн сонирохдог хөгжмийн төрлийг хаяг нээх явцдаа оруулаарай. Танд хамгийн сүүлийн үеийн, бас хамгийн дээр үеийн, хамгийн хамгийн шилэгдсэн бүхий л цаг үеийн хөгжмөөр таны чихийг баясгаж нүдийг сэргээж, арьсны шар үсийг босгоно.
Бас нэгэн онцлох зүйл бол 8track д гоё хөгжмийн цуглуулгууд байхаас гадна маш сонирхолтой зураг , дэлгэц чимсэн зургууд байдаг.Та ч гэсэн өөрийнхөө зурагтай, дуутай гоё цомгийг яагаад гаргаж болохгүй гэж.


Comments

Popular Posts