Think
Хэн нэгний тэнэг ч хамаагүй бодол хэн нэгэнд ухаарал өгч болно гэж би итгэдэг.Миний бодол бас чамд ухаарал өгөх болов уу.Би заримдаа өөрийнхөө бодлоос айж бүр зугтах юм.Надтай адил хүн байгаа болов уу.Нэг секунд хүрэхгүй хугацаанд л хэзээ ч харж байгаагүй тэр хүний үхэх хүртэлх амьдралынх нь романсыг нүдэндээ төсөөлчихөөд байх юм.
Зарим хүмүүс дотроо долоондор бодлууд боддог ч гэсэн гаднаа шал өөр харагддаг.Тэд ухаантай юу? Тэд тэвчээртэй хүмүүс үү?
Зарим хүмүүс хаана ч , хэнд ч хатуу ч үг хэлдэг.Энэ хэцүү юу? Зөв үү? Тэр бас тэнэг үү? Ухаантай юу?
Хүмүүс зөндөө олон юмны талаар, янз янзын өнцгөөс нь бодож л байгаа.Гэхдээ аль үзүүрийг амнаасаа цухуйлгах нь бүү мэд.Тэр цухуйсан үзүүр мэдээж тэр хүний бүхий л өнцөг, харж байгаа зүйлс биш.Статус аар нь, зөвхөн өөрийнхөө харж байгаа зургаараа тэр хүнийг дүгнэж болохгүй.Гэхдээ дүгнэгдчихээд байдаг нь яасан хэцүүв дээ...
Би сонирхсон хүнийхээ аль нэг цахим хэрэглүүрлүү нь шагайх дуртай.Тэр ямар төрлийн зураг хийж, ямар төрлийн статус бичиж байгаагаас хамаараад би тэр хүнийг хэт сэтгэлийн хөөрөлтэй, эсвэл интернэтэд бага хугацааф зарцуулдаг, олон хүмүүсээр хүрээлүүлсэн гэх мэт мэдээллүүдийг өөрийн мэдэлгүй хайж байх юм.Ингэж байгаа өөрийгөө хараад гутрах ч сэтгэл төрөх шиг.Миний хайртай зохиолч...хэнд ч үзэгддэггүй, хэвлэл мэдээллээс ангид, амар жимэр , хэнд ч харагддаггүй нууцлаг хүн энэ интернэт, нийгмийн цахим холбоос дотор ив ил, яг л хажууд суугаад цай оочилж байгаа юм шиг ойр мэт санагдах юм.Би тэрнийг нууц гэж бодож нандигнадаг байсан чинь одоо тэр нууц биш болчихсон болохоор нэг л сонирхолгүй юм.
Тэр магадгүй миний бодож, үнэлж байснаас доогуур... доогуур гэсэн ухагдахуун өөрөө бас яг юу ч юм ... болов уу.. гээд л нэг тэнэг бодол ахиад хөврөнө.
Хэт ил тод байгаад ирэхээр үнэ цэнэ алдагдаад тамтаггүй , амтгүй болчих юм.Учир нь бодол хөврөөд байдаг болохоор.ялангуяа тэнэг бодлууд.Би бүгдий нь нууцаар нь үлдээмээр ч юм шиг. Тэгвэл бодогдохгүй....

Comments
Post a Comment