Вьетнам кинонууд
Саяхан нэг хоёр кино үзээд золтой л жинхэнэ амьдралаасаа зугтаад явчихсангүй.Төсөөлөх, ургуулан бодох ертөнцдөө умбан шумбан сэлэх дуртай хүмүүс энэ мэдрэмжийг ойлгож чадах байх?
Дуу сонсоод.Ном уншаад.Кино үзээд...Сэтгэгдэл төрөөд.Түүнийгээ жинхэнэ амьдралтайгаа харьцуулна эсвэл хэсэгтээ зөвхөн л түүнээс өөрийг үл бодож чадна.
Нэг. Three Seasons
Би ер нь ерөөсөө ямар ч үг хэлмээргүй байна.Сэтгэгдэлийн хувьд. Зүгээр л чамд маш дулаахан , бүхнийг уучилж болох, амар амгалан мэдрэмж төрнө.
Биеэ үнэлэгч эмэгтэйд дурласан тэрэг түрдэг эр...
Олсон орлогоо эзэндээ оройд очоод туушаадаг бяцхан гуйлгачин хүү.
Сайхан сэтгэлт цэцэгчин эмэгтэй.
Олон жил уулзаагүй охин нь ширээний хүүхэн болсон байхыг өөрийн нүдээр харах Америк эр.
Хэнд нь ч үзэн ядалт, байгаа байдалдаа гутрах, аль эсвэл аливааг давах , алгасах гэсэн яаруу зан, үхэн хатан хэдэрлэх өмхий амбиц байхгүй.Амьдралыг амталж байгаа хүмүүсийн талаар л өгүүлсэн юм.
Хайр бол хүлээн зөвшөөрөхөөс эхлэнэ гээд нэг танил маань яасан үнэн хэлж вэ дээ...
Хоёр.The Vertical Ray of the sun
Энэ кино нэг тийм дуугаар эхэлдэг юм.Би хаанаас ч билээдээ олчихоод нэг хэсэг бас баахан чихээ хооллодог байсан.
Заримдаа би аз жаргалыг мэдэрдэг
Заримдаа би уйтгар гунигийг мэдэрдэг гээд л...
https://www.youtube.com/watch?v=8bps6PnOmnE
Энэд гарч байгаа эгч дүү гурав бол ерөөсөө л эмэгтэй хүн ямар байж болох тэр бүх хэлбэр.Би яагаад ч юм сайн талаараа гэж хэлмээр байна.
Киноны бүх үйл явдал, хөдлөл, өнгө , дуу чимээ хязгааргүйн амар амгалангийн ертөнцөд чамайг аваачих болно.
Вьетнам соёлыг ихэд сонирхох болов oo...




Comments
Post a Comment