Анхны гүн сэтгэгдэл төрүүлсэн кино Мүраками Харуки (Норвеин ой)
Би тэр үед 18 тай байж билээ.
Энэ кино нь Мүраками Харуки зохиoлчийн Норвеин ой гэх зохиолоор хийгдсэн юм.Кинонд 70,80 аад оны амьдрал, жазз хөгжим, загварлаг тод өнгийн хувцаснууд дүрслэгдэхээс гадна Битлэс ийн Норвеин вүүд дуу байнга эгшиглээстэй.Киноны гол утга хоёр эмэгтэй, нэг эрийн дундахь хайр дурлал.Би энд киноны агшин бүрийг тодорхойлж бичиж чадахгүй.
Гэхдээ энэ киног үзсэнээр хайрын тухай гайхалтай мэдрэмжийг авч чадна.Эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёрийн хооронд үүсэх хайр , хүрэлцэл , мэдрэмжийн талаар өгүүлдэг. Хайртай хүндээ хүрэх, хайргүй хүндээ хүрэх хоёрын ялгаа...Хайр дурлалдаа шатаж байгаа хоёр биенийгээ мэдрэхэд зай ч, хүн ч , секс ч саад болж чадахгүй. Бүр үхэл ч саад болж чадахгүй. Хүмүүс хайр дурлалд ямар нэгэн түвшин болзол тогтоохыг хүсдэг, хүсэхгүй байгаа ч хүчээр бий болгодог.Энэ нь нэг бодлын хиймэл, нийгмийн дүрэм журамд идэгдсэн, хуванцар эд юм гэсэншүү юм дараа нь бодоход толгой тоншиж байх.Хайр хайр хайр...

Хүмүүс энэ киног үзээд арай л дэндчихсэн , хэтэрүүлэгтэй гэх мэт коммент хэлж байдаг л юм байна лээ. Харин надад бол, миний хамт явсан хүмүүст бол ер тэгэж санагдаагүй. Хүмүүс үнэнг харахдаа хэзээд худлаа гэсэн шилээр харж байдаг.Үнэнтэй тулгарахдаа айж байдаг. Хүлээн зөвшөөрөхдөө бэлэн бус байдаг. Үнэнг харах үед байнга худлаа байлгүйдээ гэсэн эгдүйцэл явж байдаг. Гэтэл бид ойр тойрныхоо бодит зүйлийг харалгүй , хиймэл , будмал, хуванцар нийгэмдээ гүзээгээ илээд худлаадаа итгээд суухдаа амар амгаланг мэдэрдэг болчихсон байдаг юм шиг...
Би энэ киног үзэж байхдаа яг 18 t-н дээр нэг хүнд ухаангүй дурлачихсан байсансан. Тэгээд энэ киног үзээд өнөөх цовхчиж үсэрч гарч ирэх гээд байсан дурлал гэж цох хорхой хаашаа ч юм алга болгочихсон. Хайр биш л байсан хэрэг.




Comments
Post a Comment