Balance



Тэнцвэр
Нэг удаа, нэг хүн, нэг хүнд ингэж хэлсэн гэдэг.Юмны голчыг хир сайн олж чадсан, тэр хүн л хамгийн ухаантайдаа гэж... Үнэн үг байх...
Тэр хэлсэн хүн эхнэрийгээ араар нь тавьдагийг эс тооцвол гайгүй ухаалаг залуу байж дээ хөөрхий. Би царайг нь хараагүй гэхдээ сонсох нь ээ нэг их царайлаг сайхан залуу биш гэсэн. Тийм байж хүүхэмсэг, тэгээд бас гайгүй ухаантай үг хэлчихдэг гэхээр нээрээ бас амьдралыг тэнцүүлээд , голчыг нь тааруулаад ч яваад байгаа юм болов уу...
Тэнцвэр гэж юу юм бол оо?
Англи хэл дээр тэнцвэр гэдэг нь Balance гэж орчуулагдах бөгөөд оксфордын толиос үзвэл таатай хэвийн жин гэх мэтээр тайлбарлагджээ.Таатай хэвийн ...
Хүн хүний хувьд таатай, хэвийн гэсэн ойлголт нь өөр өөр болов уу.Жишээ нь миний ширээн дээр шилтэй вайн байх нь надад ба миний эргэн тойрныхонд хэвийн үзэгдэл.Гэвч улаан вайныг зөвхөн архи , согтууруулах ундаа гэж ойлгодог хэн нэгний хувьд энэ үзэгдэл байж боломгүй тэнцвэртэй бус явдал болох аж.Түүний хувьд вайн зөвхөн баярын ширээн дээр байх нь л тэнцвэртэй таатай оршил.
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх нь хэвийн үзэгдэл бас тэнцвэртэй нөхцөл байдал.Харин 50 орчим насны, маш ухаалаг их сургуулийн профессор, тэгээд хүн бүртэй эелдэг харьцдаг , Америк нөхөртэй , Хятад эмэгтэй хүүхэдгүй байх явдал нь хачирхалтай нэг л тэнцвэртэй биш явдал гэж дийлэнхи бусдад харагдах аж.Энэ эмэгтэй ядаж байтал миний хамгийн хайртай багш минь...
Тэр надад өөрийнхөө энэ явдлын талаар... зарим эмэгтэйчүүд надтай уулзахаараа яагаад хүүхэд төрүүлээгүй талаар,  өөр асуух асуултын сэдэв олдоогүйдээ ч юмуу, амаа билүүдэж байгаад л хэрхэн овтож шалгаадаг тухай ярьж байсан.Мэдээж багш энэ асуултанд огтхон ч эмзэглэдэггүй,чин үнэнээсээ хариулдаг.Тэр хариулт нь хүүхэдгүй байх нөхцөл нь өөрөө, миний амьдралыг тэнцвэртэй болгож байгаа явдал....Миний хувьд би хүүхэдгүй байна гэдэг нь хэвийн надад тааламжтай байдал...
Тэнцвэрийг тэгэхээр хаанаас хайх нь зөв бэ...Нийтлэг байдал бол биш аж.Бас сондгойрох гэсэн явдал ч биш. Зүгээр л миний ширээн дээр өдөр болгон вайн байснаараа би өөрөө дүүрэн , хэвийн, таатай мэдрэмжийг авч байгаа, тэр мэдрэмжээс л хайх нь зөв бололтой...Хүн хүний хувьд тэнцвэр гэх ойлголт өөр өөр...

Comments

Popular Posts