21000-н л нэг шүү дээ...
21000 оюутны л нэг шүү дээ...
Дэлхийн шилдэг 100 их сургуулиудын жагсаалт дотор Харвардаас өөр олон олон сургуулиуд багтсан байгаа. Сургууль тус бүр хэдэн мянган сурагчидтай.Мэдээж тэдгээр сурагч бүр л хичээл чармайлттай чин сэтгэлээсээ сурах хүсэл эрмэлзэлтэй ухаалаг хүүхдүүд байдаг биз.Гэвч зөвхөн тэдгээр сургуулиуд гэлтгүй, өөрсдийн сурдаг их дээд сургуульдаа багш, професор нартаа гайхагдан суралцдаг ухаалаг сурагч нар энэ дэлхий дээр, Монголд ч хэдэн зуугаараа байдаг гэдэгт би итгэдэг.
Жишээ нь миний эргэн тойронд, японы шилдэг гэсэн улсын ба хувийн их дээд сургуулиудад өлхөн элсээд орчихсон,япон хэлийг ганцхан жилийн дотор эзэмшсэн хирнээ их сургуулийн хичээлүүдээ түүртэлгүй авж яваа , дээр нь англи орос хятад гээд хэлүүдээр чөлөөтэй ярьчихдаг олон л оюутан залуус байдаг. Японы их сургуулиудын босго үнэхээр чанга ба их сургуулийн шалгалтандаа унаснаасаа болоод амиа хорлодог япон сурагч нар ч олон гарч ирдэг. Гэтэл тэдгээр босго өндөр гэсэн сургуулиудын босгыг инээгээд л давчихсан Монгол оюутан залуус зөндөө...
Америк гэхэд ганцхан Харвард гэлтгүй зүүн эргийн сургуулиуд,Бостоны, Массачусацын гээд мундаг мундаг сургиулуудад сурч буй монгол залуус ч олноороо л бий. Монгол улсын их сургуульд элсэн орсон сурагчид ч гэсэн бүс бүсээсээ шалгарсан шилдэг хүүхдүүд байдаг гэж дуулсан. Нэг аймгын 500 аад хүүхдүүдээс ганцхан хүүхэд нь л Монгол улсын их сургуулийн эдийн засгийн ангид орох эрхтэй байдаг ба нилээд хэдэн жилийн өмнө, багаасаа л олон янзын олимпиадуудаар яван шагнал ч хүртчихдэг байсан нэгэн үеэл маань тэр хувиарыг авахын төлөө нэг жилийн турш өдөр шөнөгүй хичээллэж, сүүлдээ ядаргаанд орон шүрмэс нь татан хөдөлж чадахаа хүртэл больсон тухай сонсож байсан юм байна.
Мэдээж дэлхийн хэмжээний ба улсын хэмжээний хооронд асар том ялгаа бий биз ээ.Гэвч тухайн сургуульд сурч буй хүүхэд бүр шилдэгийн шилдэг эсвэл муу гэсэн үг биш ээ гэж би боддог.
Жишээ нь саяхан болж өнгөрсөн үйл явдлаас Харвардад сурдаг Билгүүн гэх залуугын тухай багагүй шуугих болов.Хүмүүс түүнд Монгол улсын бахархал гэж нэр өгөөд байгаад би бүр гайхаж орхилоо.
Яагаад нэг хүүхэд өөрийнхөө сурахыг хүссэн сургуульдаа сурсных нь төлөө түүнд Монгол улсын бахархал гэх цол очих болов оо...Монгол хүн 21000 оюутны нэг болж тэр сургуульд элсэн орсон нь манай монгол улсын хувьд тийм гаргаж чадахааргүй, бүтэхэд тун хол байсан мөрөөдөл юм байхдаа... Гэтэл магадгүй тэр хүүхдээс мундаг чадалтай ухаалаг хүүхдүүд ( гэхдээ магадгүй англи хэлгүй байж болно, гадаад оронд төрөөгүй байж болно) тэнд Увс ч юмуу Булган аймгийн хаа нэгэн газрын арван жилд сурч байж мэднээ.Билгүүн гэх залууг би хувьдаа маш их хүндэлдэг.Би анх 2012 онд түүний блогыг олж уншаад маш олон зүйлийн талаар бодож , эрч хүч авч байсан. Гэвч түүнийг сайтад ярилцлага өгснөөс хойш хүмүүс тэр л хүн гоц юм шиг, Есүс юм шиг, Аллах юм шиг, Чингис юм шиг хүлээж аваад байгаад л гайхаж байна.Монгол хүмүүс өөрсдийгөө юм юмнаас хол тасарчихсан, харвардаас тасарчихсан гэсэн ойлголттой байдаг бололтой.
Мөн манай сэтгүүлчид ил гарч ирдэг бэлэн хоолноос л иддэг болох нь дахиад л батлагдлаа.Сурвалжлагч хүн гэж эрэн сурвалжилдаг, хаана хэн юу гэж бодож байгааг сонсдог,олон нийт мэдээсэй гэсэн зүйлийг бусдад дамжуулахыг зорьдог байх ёстой гэж бүр заасан байдаг юм шүү.Яагаад Монгол улсын их сургуулийн оюутнуудын үзэл бодлыг хэрхэн хичээлээ хийдэг талаар сурвалжлага ярилцлага нэг ч явдаггүй юм бол оо...
Тэд ч бас хичээж байгаа.Гадаадад мундаг сургуульд сурч байгаа нь л ганцхан хичээгээд байгаа юм биш шүү дээ...
Түүний дээр Монгол улс монголынхоо элитүүдийг монголдоо бэлтгэдэг байвал бүр ч гоё!
Шилдэг багш нар яагаад монголын их сургуулиудад ирж лекц уншдаг байж болохгүй гэж...Яагаад америкчууд, япончууд,солонгосчууд,хятадууд өөрсдийнхөө орны улс төрчдийг элитүүдийг манлайлагчдыг өөрсдийнхөө оронд бэлтгээд байхад монголын элитүүд тэдгээр оронруу очиж бэлтгэгдэх хэрэгтэй гэж.Хэзээ болтол энэ үргэлжлэх гэж...

Comments
Post a Comment