Миний UB

Хүмүүсийн маш ихээр хүсдэг зүйл заримдаа хэн нэгний хувьд юу ч биш, харин хэний ч тоож харахгүй ямар нэг юм хэн нэгний хувьд өдөр тутмын хэрэгцээ нь байж болдог. Та үүнийг Улаанбаатараас , Монголоос харж болно.
Хүмүүс эх хотоо , эх орноо хэрхэн төсөөлдөг тухай би сайн хэлж мэдэхгүй. Маш эерэгээр болов уу.
Би хотын гудамжаар алхаж яваад тэр хүүгийн, энэ охины өөрийн өмсөж зүүсэндээ хичнээн их анхаарч, бусдын өмнө гэм хийсэн мэт гөлөлзөх боловч түүнийгээ өөрийн өнөө Монгол хээ шаагүй , бүдүүн ширхэгтэй зангаараа нуух гэж оролдож байгааг л анзаардаг.Гялгар гялтгар юманд дурлагсад.
Хүн муу хэлнэ гэдэгээс л айж амьдрах улс.Эдийн хараалд хүрэгсэд.Торгоор тогоогоо арчиж байж сэтгэл нь ханагсад. Эцсийн чанартаа энэ нь юу ч биш.
Мөнгө үрж байж ясаа амраагчид.Бусдыг дооглож байж тархиа хооллогсод.Доодохоо бус дээдэхээ өнгөлзөж амьдран ядагсад. Өрөвдөх, зөөллөх ухааныг уландаа хишгэгсэд.Амиа хоохойлогсод. Хэлбэрдэгсэд. Өрөвдүүлэхийг хүсэгч нар.Гуйлга гуйгсад...
Ичиж үхмээр орчин.Арай л болоогүй бас арай л болсон туйлууд.

Comments

Popular Posts