Ганц биетэнгүүд. (Өмнөд Солонгос 2003)
Ганц биетэнгүүд. (Өмнөд Солонгос 2003)
Залуу хүмүүс ширээ тойроод суувал юун тухай яриа хамгийн хол явах бол? За залуус гэдэгт нь 21с 30 насны эрэгтэй эмэгтэйчүүд бүгдийг нь орууллаа.Нэгт хайр дурлал, хоёрт мөнгө төгрөг карейр,гуравт гэрлэлт. Нэг хоёрын байр солигдох боломжтой. Энэ гурав л хамгийн төгс хэлбэрээр, яг хүсэж байгаагаар бүтчих юм бол тэгээд л ер нь залуу насны үүрэг даалгавраа онц сайн биелүүллээ гэсэн үг?...
Даан ч энэ гурвыг хүсээд хүсээд яг зэрэг авч явах нь амаргүй юм л даа гэдгийг энэ нэг кино хэлэх гээд байгаа бололтой юм. Киноны чанар эдр бол нэг их сайн, онц гойд биш л дээ. Байдаг л нэг савангийн дуурь. Гэхдээ багшаас заавал эссе болгож тархинаасаа нэг юм гарга гэсэн тушаал авсан. үфффф.
Гээд байж байсан чинь гэнт ер нь бодит байдал дээр бодож үзмээр санагдаад. Залуус ер нь яг аман дээрээ карейр эдр гэж ярьдаг ч гэсэн , яг яс юман дээрээ бол хайр дурлалаа хамгийн түрүүнд тавьдаг гэж боддогдов. Тавьдаг ч юу байхав тавигдчихдаг юм шиг байгаа юм.Нөгөө яагаав хүн чинь сэтгэлийн амьтан шд гэдгээр.Ажил төрөл мөнгө төгрөгөө хамгийн түрүүнд тавих юмсан гэж хичээсэн ч гэсэн нэг нүд нөгөө нүдээ хайгаад, тал зүрхээ билүү хайгаад бас яваад байдаг талтай юм шиг байна. Тэгсэн мөртлөө аягүй сонин.Тэрэнтэйгээ яг хамт, еэвэнгийн тал нь энэ байна нөгөө тал нь энэ байна гэдэг шиг шийдвэр гаргах түвшинд ирэх болохоороо карейр гэх хаалгыг онголзуулаад л, нээж хаагаад л, хар хүйтэнд салхи сэвэлзүүлээд л гэдэг шиг...Тэглээ гээд ямар тэр хаалгыг тэр чигт нь орхиод явж угаасаа чадах биш, болох ч биш. Тэгээд хайртай хүнтэйгээ учраад гэрлэх хэрэгтэй байдаг. Дээрээс нь гэрлэх гэж бас бөөн юм болдог юм шиг байгаа юм. Итгэл энээ тэрээ гээд л. Гэрлээд карейр аа сайхан хамт аваад явий гэсэн ч гэсэн ахиад л асуудал ар араасаа нэмэгдэх биз. Хүүхэд , гэр , аав , ээж гээд. Эхлээд карейр ээ хөөсөн нь дээр юм бол уу...Хайр дурлалаа олчоод хамтад нь аваад гүйх хэрэгтэй юм болов уу. Эсүүл яг тактик төлөвлөгөөтэй тэдэн насандаа тийм ажилд орсоны дараа, яг тийм үс зүс өндөртэй хүн хайж олоо л шууд гэрлэнэ! гүйц ээ гэх ёстойн бол уу.
Урьд нь бидний амьдралын зорилго хэн нэгэнтэй гэрлээд , эвтэй сайхан амьдарч , цайгаа чанаж уугаад, насыг элээндээ гэх асар энгийн шат дарааллаар ажилладаг байсан бол нийгэм хөгжих тусам хүн бүр өөрийн гэсэн үзэл бодлыг тээх болж ганц бие , гэрлэлт гэх хоёрын завсар асар том ангал үүсч байна. Тэр нь кареир ба эдийн засгийн бие даасан байдал гэдэг агуу нэр томьёлол.
Хөгжингүй орны залуусын гэрлэх нас, хүүхэдтэй болох нас нь хойшилсоор л байна. Би даргаасаа та яагаад гэрлэдэггүй юм бээ гэж асуухад нэгт мөнгө байхгүй, хоёрт таалагдах хүн байхгүй байна гэдэг. Гэхдээ тэр хэзээ ч таалагдсан хүн гарч ирвэл одоо ч гэрлэхэд бэлэн байна гэж хэлдэггүй. Тэр одоо 40 дөхөж явна...Эдийн засаг, карейрыг чухалчилдаг залуус хэзээ ч хайр дурлал, гэрлэлтийг нэгдүгээрт тавихгүй л болов уу...
Гэхдээ гэрлэлт, хайр дурлал гэдэг хүний ажил хөдөлмөрт тийм их садаа болдог юм гэж үү? Зарим хамтлаг уран бүтээлч, аль эсвэл бизнесийн аль нэг хамтрагчаа сонгохдоо ганц бие байхыг, хайр дурлалын асуудалд орооцолдохгүй байхыг шаарддаг. Энэ яагаад юм бол оо. Карейр, хайр дурлал, гэрлэлт гурвыг заавал тусд нь ойлголдог болтол оо хөгжих шаардлага ер нь байна уу...
Нийгэм хөгжих тусам хүн хоорондын харилцаан дунд хий хоосон үл ойлголцол гарч ирэх нь элбэг болсон байж магадгүй. Дутуу зүйлээ хайгаад олдохгүй болохоор сонин сонин зүйлээс дутууг хайх гээд... Биднийг хамгийн аз жаргалтай болгож чадах зүйл сайхан ажил төрөл үү, хайр дурлал уу, халуун ам бүл үү. Алийг нь түрүүлж хийгээд , алийг нь дараа нь тавиад алийг нь гүйцээхгүй л бол болохгүй юм бол оо.
Надад бол нэг их хамаагүй. хаха. ёооё яааж энэ даалгуурыг хийнэ ээ. Энэний оронд түүхийн бие даалт хийвэл хамаагүй дээр юм байна.



Comments
Post a Comment