Энэ хооронд би юу юуг хийж дуусгаснаа хураангуйлахыг хичээж сууна...
Нүдээ аниад сэрэхэд
хэдэн жил юу болсон нь мэдэгдэхгүй өнгөрчихсөн мэт ийм мэдрэмж төрж
байсан уу. Энэ хооронд би юу юуг хийж дуусгаснаа хураангуйлахыг хичээж сууна.
Би одоо ч өөрийгөө нас биед хүрээгүй жоохон охин мэтээр
мэдэрч байна. Чи том болсон байж энийг чад, тэрнийг тэг гэж хэлүүлмээргүй
байна. Энэ т
ийм муу гэж бас бодохгүй байна. Бас илүү ихийг мэдэрч, харж үзэж, алдахаас айхгүй байна. Би зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөмтгий хэвээрээ байна. Гэхдээ өмнөх шигээ бусдын бодол санаанд хэт их төвлөрдөгөө больсон. Ингэснээр надад маш олон дэвшил, бас амар тайван байдал ирсэн.
ийм муу гэж бас бодохгүй байна. Бас илүү ихийг мэдэрч, харж үзэж, алдахаас айхгүй байна. Би зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөмтгий хэвээрээ байна. Гэхдээ өмнөх шигээ бусдын бодол санаанд хэт их төвлөрдөгөө больсон. Ингэснээр надад маш олон дэвшил, бас амар тайван байдал ирсэн.
Өнгөрсөн хугацаанд алдар нэр, хуримтлал, карьерийн хувьд ч
онц гойд дэвшил гаргаагүй ч хэнд ч хэрэггүй гэмээр хэд хэдэн дэвилтийг хийхийн
тулд маш их хичээлээ.
1.
Мөч бүрийг хайрлаж сурах
Надад байгаа бүхнээ аз жаргал, завшаан, тохиол, хичээл гэж
бодож сурахад энэ хоёр жилийг зарцуулсан. Тэнэг хүнтэй таарч бухимдвал ахиад
тийм хүнтэй таарвал арай өөр аргаар харьцана гэж бодно. Эсвэл байдал
төлөвлөснөөс өөрөөр эргэвэл тэр хувилбарыг туршагын сандаа бүртэгнэ. Бас
өөрийгөө маргаашдаа биш яг одоод байлгаж чаддаг болсон. Муухай ч байсан, гоё ч
байсан миний сонголтын үр дүн учраас түүнийгээ таашаах, амтлах зэргээр юунд ч
буруу өгөхгүйгээр тайван байж сурсан. Яг төгс биш ч гэлээ ямар ч байсан байж
сурсан.
2. Бусдын ертөнцийг хүндэтгэж сурах
Янз бүрийн хүн байдаг. Зарим нь бүхнийг шүүмжилдэг байхад,
зарим нь бүхнийг хүлцэн тэвчинэ. Зарим нь тухайн үедээ маш их стрессдэх ч
хормын дараа зүв зүгээр. Зарим нь юуг ч анзаарахгүй, зарим нь хэрэггүй зүйлсийг
хүртэл ой санамжиндаа бүртгэнэ. Зарим нь санаачлагатай байхад зарим нь
санаачлахаас зугтаана. Зарим нь бусдыг зовоохгүйг хичээх ч, зарим нь зовоохыг
хичээнэ. Зарим нь харин яагаад ч юм өөрөө өөрийгөө зовооно. Энэ бүх чанарыг агуулсан
тус тусдаа нэг нэг хүн байх нь ч бий. Эсвэл энэ бүх чанарыг агуулсан нэг хүн
байх нь ч бий. Аль нь ч бай бүгд хувь хүн бөгөөд тэднийг ойлгохыг хичээх нь зөв
юм байна лээ. Ойлгоно гэдэг маань найзла гэсэн үг биш. Зүгээр л ААН гээд л
өнгөрнө гэсэн үг юм уу даа.
3. Үзэн ядалт байх л зүйл
Бүхнийг үзэн яд гэсэн үг биш шүү. Зүгээр л заримдаа
өөрийгөө, гэр бүлээ хүртэл бодохоор дургүй хүрэх үе байхад өөр бусад зүйлд
дургүй хүрэх үзэгдэл эгэл жирийн мэт. Иймэрхүү мэдрэмжийг ямар нэг шийдвэр
гаргахдаа ашиглах нь их хор нөлөөтэй юм шиг. Дургүй хүрч байгаа бодолдоо хэт их
төвлөрөхөөс зайлсхийж, түүний оронд нэгт дурдсан одоо байгаагаа таашаах,
талархах сэтгэлээр хандах нь зүйтэй байх.
4. Өөриймшүүлэх
Сайн гэх олон ойлголтууд байдаг. Төлөвлөгөөтэй
байхаас эхлээд хүсэл мөрөөдөлтэй байх бусадтай эелдэг байх ажилдаа
амжилт гаргах ч юм уу. Хүсэж байгаа зүйлээ авахын төлөө тэмцэх ч юм уу. Эерэг
сайхан бодлоор өөрийгөө цэнэглэх ч юм уу. Хэрэгжүүлмээр зүйлс олон. Гэхдээ энэ
бүх ойлголтуудыг өөрийн амьдралд хэвшүүлэхийн тулд ахиад нэг өөр ойлголтыг бий
болгох ёстой юм шиг санагдсан. Хэрэгжүүлэхийн өмнө өөрийн сайн муу талуудаа
илүү ойлгомжтой, тодорхой болгоод түүндээ тохирсон шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлж
эхлэх.
5. Залхуурвал бүх зүйл зогссон гэсэн үг
Хүсэж байгаа бол хөдлөхөөс өөрцгүй. Хөдлөхгүй, алдахгүй, юуг
ч мэдрэхгүй байна гэдэг зогссон гэсэн үг. Зогсолт маш заримдаа шинэчлэл
авчирдаг ч ихэнх тохиолдолд алдагдал авчирдаг юм шиг санагдсан. Тиймээс хамгийн
чухал нь залхуурч байгаагаа мэдэж сураад түүнийгээ нухчин дарах.
6. Хүсэж байгаа зүйлээ хамгаал
Цаг буцахгүй учраас яг одоо юуг хүсэж байгаагаа мэдэж байвал
түүнийгээ батал. Бодитой болго. Гол нь хүсэж байгаагаа тодорхой болгоод
хэрэгжүүлэхэд юу саад болж байна тэр бүгдийг эхнээс нь янзал.
Одоогийн байдлаар эдгээр зүйлийг 80-аас дээш хувьтай
хэрэгжүүлж сураад байгаа. Цаашдаа ч өөр олон зүйлийг дадал зуршил болгож чаддаг
болно байх.

Comments
Post a Comment