Тэр хүн миний хувьд муу хүн гэж харагдах ч, өөрөө өөртөө, өөр бусад хэн нэгэнд жирийн л нэгэн, аль эсвэл онц гойд нэгэн болж харагдана...

Тэр хүн миний хувьд муу хүн гэж харагдах ч, өөрөө өөртөө, өөр бусад хэн нэгэнд жирийн л нэгэн, аль эсвэл онц гойд нэгэн болж харагдана...

 Хүний амьдралын мөн чанар сурах мэдэх юм болов уу.Тоон үзүүлэлтээс илүү тухайн цаг үе, мөч бүрээс олж авч байгаа үзэл бодол, дадал, ёс суртахуун, үзэн ядалт, бахдалт гэдэг бол хүний амьдралын мөн чанар.
 Өчигдөр надад нэгэн гүзээтэй эр амьдралын `гоал` гэдэг бол эрх мэдэл, эд хөрөнгө юм аа гэж зааварчлав...Амьдралын мөн чанар гэдэг бол хүн юу бодох, юуг ойлгохоос илүү хэдэн машинтай, хэдэн байртай байгаагаас хамаарна гэсэн үзэл...Гэтэл би үүнтэй огт санаа нийлдэггүй. Өнөөх эр надад туйлын мунхаг, туйлын өрөвдөлтэй болж харагдаад ирлээ.Гэхдээ ингэж харсан би өөрөө туйлын мунхаг байж болно.

Миний бодлоор, жишээ нь амьдралын мөн чанар үүн дээр оршиж болно.
Надад юу ХАМГИЙН их хэрэгтэй вэ?
Надад юу ТИЙМ их шаардлагагүй вэ?
Хэмнэлт хийхийг хичээдэг хүмүүс энэ дэлхийд олон байгаасай...Ялангуяа миний эргэн тойронд, миний амьдарч байгаа Улаанбаатар хотод...Хэмнэлт хийнэ, хэмнэлт хийхийг хичээнэ гэдэг бол ухаалаг хүмүүсийн хийдэг л үйлдэл.Хамгийн их ном уншдаг, хамгийн их хичээлээ нухдаг хүмүүс хамгийн даруу энгийн хэрэглээтэй, хамгийн даруу энгийн амар амгалан амьдралаар амьдарч чаддаг гэдгийг санаарай.

 Бүх л хүмүүс биенийгээ дууриах гэсэн өөрөө ч мэдэлгүй үйлддэг дадал зуршил, биенээсээ сондгойрох вий гэсэн айдастайгаа нийгэмд хөл тавьдаг.Хүн өөрийн хувь хүн гэдгээ сайтар ойлгоогүй, өөрийгөө бусдаас хамааралгүйгээр өсөн дэвших боломжтой гэдгээ ухаараагүй байгаа цагт энэ тухгүй мэдрэмжээсээ салж чаддаггүй юм шиг байгаа юм.Ийм төрлийн дадал зуршлаас юун түрүүнд  ангижрах нь бидний амьдралын бас л нэгэн зорилго буюу, амьдралын мөн чанарын нэг хэсэг.

 Бусад хүмүүс ийм юмтай байхад би ийм юмтай байгаад байхдаа яах вэ дээ, хүн нэг амьдарсных үхтлээ наргиж цэнгэж, сайхан хүүхний бөгс хөхийг өөртөө нааж, алт эрдэнэсээр биеэ булж... гэж ярьдаг , үүндээ итгэдэг, үүнээс өөр үнэн байхгүй гэж тунхагладаг хүмүүс л яг үнэндээ энэ амьдралын өчүүхэн төдий үнэн мөн чанарыг ч таниж чадалгүйгээр хорвоогоос явдаг виз.

 Аливааг таних хүсэл, аливаад итгэх үнэмшил гэдэг бол хүн гэгч амьтаны хамгийн сайн сайхан тал. Энэ сайн талаа ч мэдэж анзааралгүйгээр, өөрөөр хэлбэл өчүүхэн хувийг ч ашиглалгүйгээр бас л амьдралаас арчигдан одох хүн хогнууд хөөрхийс... Улаанбаатарын гудамжаар хийсэх гялгар уутан хогууд шиг...

 Хүн өөрийгөө хаана хэрэгтэй хэрэгцээтэй байгаа тэр газраа олох ёстой нь ч бас нэгэн амьдралын мөн чанар гэлтэй.Яг л чамд хэрэгтэй, хэрэггүй хэрэглээ гэж байгаа шиг, хорвоод чиний хэрэг болж байгаа чамаар дутаж байгаа тэр газраа олох нь зөв биз.Хэрэггүй газраа байж амьдралын цөөхөн хэдэн цагаасаа хогийн савруу шидлэх шаардлага юу билээ.

Comments

Popular Posts