Долоо хоногийн өмнө нэгэн цагын ажилд бүртгүүлсэн бөгөөд...
Яг үнэндээ энэд ирснээс хойших цөөхөн хэцүү өдрүүдийн нэг нь өнгөрсөн долоо хоногт тохиолоо...Гэрээс цаг гучин минут галт тэргээр явж очих Токиогийн төвд байрладаг зочид буудал...Хурим , хүлээн авалтын зөөгч гэх цагийн ажил бөгөөд хийж эхлээд яг долоо хонох гэж байна.Тухайн долоо хоногоос шалтгаалан цагийн хувиар нь янз бүр юм байна.Захиалга ихтэй үед, өдөр бүр дуудагдах эсвэл зөвхөн хагас бүтэн сайнд л дуудагдах үе гэж байдаг гэнэ.Би өнгөрсөн долоо хоногт нийт гурван удаагийн үйл ажиллагаан дээр зөөгчийн ажлыг хийж үзлээ.
Миний хувьд анх удаагаа дээрхи төрлийн ажлыг хийж үзсэн бөгөөд, үүнээс өмнө 3 жил шахуу хугацаанд гэрийн хажууд байдаг 24 цагийн найман нэрийн барааны мини маркет-д худалдагчын цагын ажил хийж байв.Миний бодлоор энэ худалдагчын ажил бол оюутнуудын хийдэг цагын ажил дотроос хамгийн амарханд тооцогдох болов уу.
Гэхдээ яагаад энэ хол газарруу ажлаа солин зөөгчийн ажил хийх болсон бэ гэвэл туршлага хуримтлуулах , дээрээс нь Японы нийгэмтэй улам ойртох , шинэ хүмүүстэй танилцах зорилготой байв.Мэдээж миний зорилго биелэхийн дээдээр биелэж байгаад баяртай байна.
Маш их гайхаж цочирдсон хэд хэдэн зүйл байсан бөгөөд заримыг нь энд бичихээр шийдлээ.Энэ зочид буудал мэдээж маш том. Маш том.Зочид буудлын том танхимд бизнес мэнүүдийн уулзалт цуглаан, ихэнхидээ хуримын үйл ажиллагаа болдог юм байна. Нэг ажиллагаа ойролцоогоор 2 оос 4 цагийн хооронд болох бөгөөд тэр хооронд 5 аад төрлийн хоол ихэнхдээ гарна.Зөөгч нарын ажил бол хоолнуудыг арын галт тогооноос зочидын ширээн дээр аваачих.Их амархан мэт сонсогдох боловч биеэр хийгээд үзэхэд үнэхээр амаргүй ...
Ингэж явсаар нэг л мэдэхэд 3,4 цаг гэдэг бол нүд ирмэхийн зуур дуусах боловч түүний араас ирэх биеийн ядаргаа ачаалал өвдөлт гэдэг бас л аварга зүйл байдаг юм байна!
Охидууд нэн ялангуя хатуу ултай хагас өсгийтэй туфль өмсөх шаардлагатай.Хөлд эвгүй гутал өмсчихвөл уйлахаас наагуур зүйл болно.Ингэж ажлаад цагийн 1100 ен буюу 10 аад долларын цалин цагт авдаг юм байна. Миний бодлоор маш их ядардаг , маш их биеийн ачаалалтай энэ ажлыг өдөр бүр хичээлийнхээ хажуугаар хийгээд явдаг залуус үнэхээр л мундаг юмдаа... тэднийг үнэндээ л биширсэн ээ нуух юун...
Би Японд 4 жилийн хугацаанд амьдрахдаа цөөнгүй Япон хүмүүстэй уулзаж байсан бөгөөд тэд бүгд туйлын гэмээр эелдэг , нэрэлхүү япончууд байжээ.Ажил хийж байх үед ч гэсэн, анх орж байгаа хүмүүст тун их анхаарал тавьж , миний чихийг ядартал давтан тайлбарлаж байдаг байсан.
Гэтэл миний шинэ хамт олны дунд тайлбарлаж зааж өгөх, алдахад аргадах эелдэг япон өдрийн од шиг цөөн байгаад гүн их цочрол орсоноо өчүүхэн миний бие нуух юун.Намайг анх удаа гарч байгааг мэдсээр байж мэдэхгүй ажлыг ямар ч заавар байхгүйгээр хийхийг тушаах, асуувал яагаад ийм зүйл мэдэхгүй байгаа юм гэхчилэн загнах явдал нэг биш удаа гарлаа. Тэр болгонд асар их гайхаж байсан ч, ангайгаад зогсох цаг даанч байхгүй байсан болохоор өөрийнхөө бодлоор хийж дуусгахаас өөр арга байсангүй. Анх удаагаа л тийм ширүүн дорвуйн харцтай япон охидыг олж харж, нилээдгүй ширүүн үгсийг ч сонсоод авлаа.
Би мөнгөний төлөө энэ ажлыг хийе гэж бодоогүй болохоор өөрт тохиолдож байгаа үйл явдал болгоныг шинэ содон , чухал амьдралын хичээл гэж хүлээн авч,сэтгэлээр унаад байх зүйл огт байсангүй.Харин ч төсөөлж байснаас ч олон цочирдолм зүйл гарч ирж байгаад гайхаж, өөрийнхөө хорвоотой танилцсан түүх болгон бусдад танилцуулж байна.
Бидний авах гээд зүтгээд байгаа боловсролыг зарим нь магадгүй энэ хүнд хүчир хөдөлмөр, махан биеийнхээ хатуужлаас олж авдаг байж мэдэх юм гэж бодогдов.Юу гэсэн үг вэ гэхээр асар их мөнгийг төлөн явж байгаа сургуулиасаа биш , ажиллаж байгаа цагийн ажлынхаа хүнд хүчирээс илүү суралцдаг...
Гадаад орныг зорих цуваа тасрахгүй байна.Гэхдээ үнэхээр мэдлэгтэй боловсролтой хүн болохын тулд гэж гадаад орныг зорих гэж байгаа бол , ядаж сургалтын төлбөрөө хөнгөлүүлсэн тэтгэлэгтэйгээр ирээрэй гэж зөвлөмөөр санагдаж байна.Мэдээж чи өөрөө бүгдийг нь төлөөд явах чадвартай бол цагийн ажил ба миний яриад байгаа зүйлс чухал шаардлагатай биш л дээ..
Юуны төлөө ингэж биеэ зовоон байж, хичээл хийсэн ч юмгүй ажлын мал болж гадаадад зорих охид хөвгүүд олширох ёстой вэ гэдэгт л сонин санагдаад байгаа юм.Яагаад эх орондоо өөрийгөө хөгжүүлж урдаа байгаа ажлаа чанартай хийгээд явж болохгүй гэж. Гадаадад биеэ ядрааж, зовоож болоод , Монголдоо болохоор биеэ ядрааж зовоож болдоггүй юм уу ?...гэсэн бодол төрөв....
Миний хувьд анх удаагаа дээрхи төрлийн ажлыг хийж үзсэн бөгөөд, үүнээс өмнө 3 жил шахуу хугацаанд гэрийн хажууд байдаг 24 цагийн найман нэрийн барааны мини маркет-д худалдагчын цагын ажил хийж байв.Миний бодлоор энэ худалдагчын ажил бол оюутнуудын хийдэг цагын ажил дотроос хамгийн амарханд тооцогдох болов уу.
Гэхдээ яагаад энэ хол газарруу ажлаа солин зөөгчийн ажил хийх болсон бэ гэвэл туршлага хуримтлуулах , дээрээс нь Японы нийгэмтэй улам ойртох , шинэ хүмүүстэй танилцах зорилготой байв.Мэдээж миний зорилго биелэхийн дээдээр биелэж байгаад баяртай байна.
Маш их гайхаж цочирдсон хэд хэдэн зүйл байсан бөгөөд заримыг нь энд бичихээр шийдлээ.Энэ зочид буудал мэдээж маш том. Маш том.Зочид буудлын том танхимд бизнес мэнүүдийн уулзалт цуглаан, ихэнхидээ хуримын үйл ажиллагаа болдог юм байна. Нэг ажиллагаа ойролцоогоор 2 оос 4 цагийн хооронд болох бөгөөд тэр хооронд 5 аад төрлийн хоол ихэнхдээ гарна.Зөөгч нарын ажил бол хоолнуудыг арын галт тогооноос зочидын ширээн дээр аваачих.Их амархан мэт сонсогдох боловч биеэр хийгээд үзэхэд үнэхээр амаргүй ...
Хоол бүр цагаар гарах бөгөөд зочидын идэж дууссан аяга таваг сэрээг идэж дуусангуут нь арын гал тогооны өрөөрүү хурдан хурдан зөөх шаардлагатай.Хурдлахгүй бол дараагийн хоолны ширээн дээр гарах цаг болчихно.Мэдээж хоол ширээн дээр тавих, дарс хундгалах, хэзээ ямар хоол гарах гээд бүгд л тусгай ёс жаягтай юм. Тэр бүгдийг нь бас цээжлээд , алдаа гаргахгүй байх нь чухал. Дээрээс нь том зочид буудлын хэрэглэж байгаа аяга таваг сэрээ, эд зүйлс бодож байснаас хэд дахин хүнд, барьж өргөж явахад тун их хүч орох юм.
Охидууд нэн ялангуя хатуу ултай хагас өсгийтэй туфль өмсөх шаардлагатай.Хөлд эвгүй гутал өмсчихвөл уйлахаас наагуур зүйл болно.Ингэж ажлаад цагийн 1100 ен буюу 10 аад долларын цалин цагт авдаг юм байна. Миний бодлоор маш их ядардаг , маш их биеийн ачаалалтай энэ ажлыг өдөр бүр хичээлийнхээ хажуугаар хийгээд явдаг залуус үнэхээр л мундаг юмдаа... тэднийг үнэндээ л биширсэн ээ нуух юун...
Дараагийн асуудал бол ууртай хамт олон.
Гэтэл миний шинэ хамт олны дунд тайлбарлаж зааж өгөх, алдахад аргадах эелдэг япон өдрийн од шиг цөөн байгаад гүн их цочрол орсоноо өчүүхэн миний бие нуух юун.Намайг анх удаа гарч байгааг мэдсээр байж мэдэхгүй ажлыг ямар ч заавар байхгүйгээр хийхийг тушаах, асуувал яагаад ийм зүйл мэдэхгүй байгаа юм гэхчилэн загнах явдал нэг биш удаа гарлаа. Тэр болгонд асар их гайхаж байсан ч, ангайгаад зогсох цаг даанч байхгүй байсан болохоор өөрийнхөө бодлоор хийж дуусгахаас өөр арга байсангүй. Анх удаагаа л тийм ширүүн дорвуйн харцтай япон охидыг олж харж, нилээдгүй ширүүн үгсийг ч сонсоод авлаа.
Гэлээ гэхдээ ийм туршлагыг амсаж үзэлгүй харьчихсан бол бүр их харамсалтай байх байлаа!
Хамгийн чухал бодогдсон зүйл гадаад сурснаар авч болох боловсрол.Тэгэж бодохоор гадаадад сурах гэсэн зорилго тээгээд хичээлээс илүү мөнгөнд санаа зовнин ихэнхи цагаа цагийн ажилд зарцуулдаг залуусын талаар өөрийн эрхгүй бодож үзлээ.Миний танил дунд өдрийн зөвхөн 2 хон цагийг л гэртээ унтахад зарцуулаад бусад цагт сургууль , цагийн ажил гэсээр өдөр хоногийг өнгрөөдөг хүмүүс хэд хэд бий.
Бидний авах гээд зүтгээд байгаа боловсролыг зарим нь магадгүй энэ хүнд хүчир хөдөлмөр, махан биеийнхээ хатуужлаас олж авдаг байж мэдэх юм гэж бодогдов.Юу гэсэн үг вэ гэхээр асар их мөнгийг төлөн явж байгаа сургуулиасаа биш , ажиллаж байгаа цагийн ажлынхаа хүнд хүчирээс илүү суралцдаг...
Гадаад орныг зорих цуваа тасрахгүй байна.Гэхдээ үнэхээр мэдлэгтэй боловсролтой хүн болохын тулд гэж гадаад орныг зорих гэж байгаа бол , ядаж сургалтын төлбөрөө хөнгөлүүлсэн тэтгэлэгтэйгээр ирээрэй гэж зөвлөмөөр санагдаж байна.Мэдээж чи өөрөө бүгдийг нь төлөөд явах чадвартай бол цагийн ажил ба миний яриад байгаа зүйлс чухал шаардлагатай биш л дээ..
Юуны төлөө ингэж биеэ зовоон байж, хичээл хийсэн ч юмгүй ажлын мал болж гадаадад зорих охид хөвгүүд олширох ёстой вэ гэдэгт л сонин санагдаад байгаа юм.Яагаад эх орондоо өөрийгөө хөгжүүлж урдаа байгаа ажлаа чанартай хийгээд явж болохгүй гэж. Гадаадад биеэ ядрааж, зовоож болоод , Монголдоо болохоор биеэ ядрааж зовоож болдоггүй юм уу ?...гэсэн бодол төрөв....
Гэтэл ямар дуртай даа ийм зүйлийг хийж байгаа биш дээ гэсэн бодол бас төрөх...Нийгэм биднийг ингэж зовохыг шаардаад байна уу, бид өөрсдөө өөрсдөөсөө шаардаад байна уу...?

Comments
Post a Comment