Angry.


Өглөөний 7 оос 16 цаг хүртэл тасралтгүй кассан дээр зогсоод тавхай улайсан, хурдан гэррүүгээ орж хажуулахын түүс болсон юм байрныхаа үүдээр өнгөртөл байрны дарга дуудаж байна.Удахгүй энд монголын морин хуурын чуулгынхан ирэх гээд манай сургуулиас зохион байгуулалцаж байгаа юм байх. Билет нь зарагддаггүй 3 дахин бага үнээр байрныхаа сурагчдад суртчилах хэрэгтэй байна. Гэнэ ээ.. Анхнаасаа сайн зарагдахгүйг нь угын л мэдэж байсан болохоор нэг их гайхсангүй... Гэхдээ нэг юм дотроос ахиад л уу гээд год хийгээд гараад ирсэн...Гомдоод ч байгаа юм шиг, уурлах гээд ч байгаа юм шиг ... болоод байж байсан чинь энд байдаг хоёр монгол хөвгүүн бас байрлуугаа орох гээд ирж байна.Манай байрны дарга шал шал хийсэн , хүн болгонд болсон порцесыг нэгд нэгэнгүй тайлагнадаг хөгшин.Нөгөө хоёрыг дуудаад надад хэлснээ давтан хэлэв.Нөгөө хоёр тэгсэн яриа эхлэв үү гүй төвөгшөөж байгаа нь илт царайгаар завгүй, боломжгүй гэхчилэн бөөн шалтаг тоочиж гарлаа.Би дотроо монголоо өмөөрөхчөөн аядан, монгол оо ч гэж морин хуурын чуулгаа л юм л даа... муухай царайлаад ийм мундаг хүмүүсийн тоглолтыг үзэх хүн олдохгүй .. гээд л бухимдаж эхлэв.Гэртээ орж ирээд бүүр уур хүрэв.
Удахгүй бид нарын сургууль дээрээ зохиох гэж байгаа монгол баяр бас л нэг иймэрхүү ирцтэй байх байхдаа гэсэн айдас...
Бид энд есөн шидийн юм зохион байгуулах гэж чармайн , энэд байгаа япончуудыг монголд сонирхолтой болгоё энээ тэрээ гээд л улыг нь долоох шахам гүйлдэн , хуйхаа маажин суудаг юм шиг надад санагдав. Бид яагаад ингэх ёстой юм бэ...
Тэгээд зохион байгуулж байгаа юманд нь угын нэг их оюутнууд оролцоод л бөөн юм болоод ч байхгүй ээ.. яг үнэндээ бол монголыг сонирхоод л бишрээд л, өнөөх чингис хаан, уртын дуу, морин хуурыг нь бахдаад л байгаа гадаад оюутан нээг ч байхгүй. Хөгшин, ганц нэг,  хийх юм байхгүй өвөө эмээ нар л хийж байгаа бидний урмыг бодон балешигладаг байх. Бид яагаад өнөөдөр энэ хүмүүсийн өмнө энэ мэт арга барсан гэж хэлж болох аргаар , соёл урлагаа суртчилах гэсэн нэрээр өөрсдөө чадахгүй монгол бүжгээ халтир мултир хийж, чадахгүй морин хуураа халтир мултир яншуулж, аль хэдийн хогонд дарагдаад, машинд ухагдаад дууссан талаа онгон цэнхэр тал гэж магтуулах гэж чармайцгаадаг юм бэ... яг юуны тулд юм бээ...
Би зүгээр өнөөдөр , ингэж монголоо сурталчилая эд нар гэж бодож , ичих нүүрээ хаа хийхээ мэдэхээ болсон хөөрхий гадаадад сурч байгаа монгол оюутнууддаа хичээлээ хийцгээе, таг чимээгүй англи хэлээ сайжруулцгаая гэж орилмоор ч юм шиг, өөрийнхөө хийж байгаа ажлаа үзэн ядмаар ч юм шиг , байж байгаадаа гутармаар ч юм шиг санагдсан.
Хэрвээ америк , өөр аль нэг орныхон иймэрхүү юм зохиосон бол юу зохиох байсан бол хэр их ирцтэй байх байсан бол ... монголчууд бидний ёс заншил, монгол бүжиг, морин хуурыг энэ гадаадууд мэдснээрээ яг юуг нэмж олж авна гэж вэээ...
Энэ явдлаас болоод би хэдэн юмыг ойлгов.
Монголчууд бид хөгжөөгүй байгаа. шалтгаан нь юмыг шинэчилж чаддагүй, үргэлж эв хавгүй арга барилаар аливаад ханддаг.
Бас юмыг зөвхөн бусдад таалагдах гэж л хийдэг бөгөөд цаад мөн чанар , учир шалтгааныг огт боддогүй. Таалагдах гэж хийж байгаа болохоор хүнд юм хийж өгсөн болоод л дуусдаг. Өөрсөддөө зориулж юмаа хийдэггүй,
Мөн эх орныхоо төлөө гэсэн сэтгэл бол нийгэмших, нийгмийн оролцоотой байх гэснийг ойлгодоггүй хүмүүс хэт их.Өнөөдрийн тэр монгол чуулганы тоглолтыг үзээд монголчуудыгаа дэмжихгүй мөртлөө , маргааш монгол морин хуураа урдаа барин гадаадуудын өмнө халтир мултир яншуулж, нөгөөдөр чингисийн монгол , хараал ширээлээ зэрэгцүүлэн бусдыг доромжилдог.
Би эх орондоо хайртай. Гэхдээ энэ мэт халтар аргаар , бусдыг өмнө миний эх орон гэж гүймээргүй байна...Би зүгээр л энд ирж байгаа морин хуурынхаа чуулганы хүмүүст нэг өдөр чадах ядахаараа орчуулганд нь гүйгээд л, тэгээд явцынхаа шалгалтанд бэлдээд л өөр юу ч хиймээргүй байна.

Comments

Popular Posts