Today




Хаа нэгэн кофены мухлагт, интэрнетээр хэсүүчлэн , юм бодож суух миний хувьд дээдийн жаргал.Би кофены үнэнч шүтэн бишрэгч гэж өөрийгөө хэлэхгүй  ч кофены мухлагт бол яалт ч үгүй хайртай.Дуртай!
Хаана ч очсон ойр хавьд аятай тухтай кофены мухлаг байна уу үгүй юу гээд л шалгаж гарна даа. 
Старбакс.Энэ газрыг яагаад ч юм энгийн бус увидастай гээд хэлчихмээр.Энэ газраас болоод л би кофены мухлагын хоббитон болчихсон. 
Энэ газарт төрөл бүрийн бодогч нар цуглардаг.Жирийн дунд сургуулийн сурагч шалгалтандаа бэлдэхээс эхлээд төрөл бүрийн насны сэтгэгч нар хуран цуглана.Том  дарга нар , гадаадаас ирэх зочид төлөөлөгч нар агуу төслүүдээ зохион сууж байж ч мэднэ. 
Харин би энэ газар бодролдоо хэсүүчлэнэ.
Старбаксд дурлах хэд хэдэн шалтгаан байна.Энэд хүссэнээрээ тог хэрэглэж компютэр ээ хэдэн цагаар ч хамаагүй дэлгээд сууж болно. Бас энэдахийн интернетийн үйлчилгээ нь гайхалтай түргэн. Хэрэглэхэд маш амар. Кофены байгалын гэмээр үнэр нь ер байнга сэргээгээд ч байгаа юм шиг санагддаг.Эгшиглэх дуунууд нь уу!
Бас миний бодлоор үнийн хувьд ч гэсэн бүтээгдхүүн тус бүр өөрт зохисон үнэтэй гэж боддог. Тэгээд дээрээс нь хэн ч саад болохгүй.Хэн нэгэн үйлчлэгч нь ирээд уучлаарай таны гарах цаг боллоо гээд нүүр улайлгаад байхгүй яг хийж байгаа юмандаа бүрэн анхаарлаа төвлрүүлж чадах орчин байдаг болохоор би энэ газарт ирэхдээ үргэлж дуртай. 

Comments

  1. би японд их мэргэжилийн сургуульд суралцах сонирхолтой, тэгээд хувийн зардалаар явах гээд хөөцөлдөж байгаа. манай ээж олон жилийн өмнө диваажингийн оронд оччихсон юм лдаа тэгээд манай аав бид 3 ыг өсгөж өдий зэрэгтэй болгосон. тийм ч баян айл бишлдээ манайх. хэлний бэлтгэлийнхээ төлбөрийг төлөөд харин дараа нь үргэлжилүүлэн суралцах боломж хэр байдаг юм бол. үргэлжилүүлэн суралцахдаа сургалтын төлбөрөө тэтгэлэгээр суралцаад амжиргааны зардалаа цагийн ажил хийж олж болох боловуу тийм боломж хэр байдаг юм бол хариул өгж тус болооч onegai

    ReplyDelete
    Replies
    1. http://www.mn.emb-japan.go.jp/news/monbusho2014burtgel.html
      mun ene linkruu orood uzeereii

      Delete
  2. sain uu chamd ene urdiin mend! yapon mergejliin surguulid surah sanaa saihan sanaa bn. Gehdee minii bodloor huwiin zardlaar surahaas iluu yaponii zasgiin gazraas olgodog tetgelegt hutulburt hamragdah talaar bodood uzsen n deer bolowu... Huwiaraa helnii beltgeld surangaa surgaltiin tulbur uu olno gedeg amar bish.Dunguj irj baiga hel medehgui hund tsagiin ajil tiim ch amar oldohgui. Harin zasgiin gazariin tetgelegt hutulburt uuriiguu beldeed uzwel yalanguya mergejliin surguulid tentseh magadlal mash undur. Herwee chi chin setgeleesee huseed uuriiguu daichilj chadwal shuu dee... Ene link ruu orood sonirhooroi. Bas tetgelegiin tuhai medeelliig yapon mongol tuw (muisiin hajuud bairladag, ) yaponii mongol dahi elchin saidin yaam zergees awaarai. http://dusal.blogmn.net/31609/yapon-ulsiin-zasgiin-gazriin-tetgelgiin-shalgaltiin-burtgel.html

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts