япон дахь оюутны амьдрал 1

 Энд жирийн л нэг өдрүүд өнгөрч, жирийн л хүмүүс ажлаа хийн сургуульдаа яван жирийн л нэг амьдарцгаадаг. Гэхдээ жирийн гэдэг бол яг л адилхан гэсэн үг бол биш. Би анх 2010 оны 6 сард Улаанбаатар хотод ахлах сургуулиа төгсөөд тэр оныхоо 9 сард их сургуульд элсэн орж байлаа.Гэхдээ энэ бол миний хамгийн анхны японд хөл тавьж байсан тохиол биш юм.

 Миний явж байсан ахлах сургууль маань үнэхээрийн ач буянаа гийгүүлсэн сургууль байсан бөгөөд тус сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, зөвхөн онгоцны зардлаа л даах болзолтойгоор япон оронд суралцах хүндтэй үүрэг надад ирэв. Тэр үед ээж аавынхаа баярлаж байхыг хараад ачыг нь хариулчихсан юм шиг л санагдаж байсан юмдаа.

Харин одоо тэр баярт мөчөөс хойш 2 жил хагасын хугацаа өнгөрчээ. Гэхдээ би анх ирээд хэрхэн байсан ямархуу амьдрал туулсан зэргээ маш тод томруун санадаг бөгөөд араас минь япон орныг зорин ирэх дүү нартаа зөвлөгөө болгон хэлж үлдээмээр санагддаг юм аа.

 Анх ирээд эхний нэг жил бол миний хувьд хөлд орж байгаа хүүхэд шиг байнга тээглэн унаж байсан үе юм.Ахлах сургуулийн 3 жил үзсэн япон хэлээрээ их сургуулийн лекцийг ойлгоно гэдэг төсөөлснөөс хэд дахин хүнд зүйл байлаа.

Багш нарынхаа ярьж буй агуулгын талаар ойлгох нь битгий хэл намайг цохон асуулт асуухад нь хүртэл ойлгож чадалгүй улаан нүүрээ гаргаад сууж байсан удаа ч байсан.Мэдээж манай сургууль нь анх ирж буй гадаад оюутнуудад зориулан их сургуулийн мэргэжлийн япон хэлний хичээлийг зааж байсан хэдий ч яагаад ч юм их сургуулийн лекц нь ,орж байгаа япон хэлний хичээл нь ч тэр миний хувьд маш хэцүү л санагдаад байлаа.

 Би ерөнхийдөө сандруу талдаа хүн болохоор жижиг алдаанууд гаргах тохиолдол цөөнгүй байв.ямар сайндаа нэг удаа манай япон хэлний сайхан сэтгэлт эмэгтэй багш маань(тэрээр урьд нь монголд япон хэлний хичээл зааж байсан)хичээлийн дараа намайг дуудаад баахан ... оюутан амьдралын талаархи, гадаадад амьдрах талаархи, цагаа хэрхэн хувиарлах талаархи зөвлөгөө өгч байж билээ.

Би тэрнийг нь сонсоод надад тус болсонд нь баярласан ч гэсэн намайг маш муу байсан болохоор л санаа зовсондоо ямар сайндаа ингэж хэлж гэж дотроо бодон улам сэтгэлээр унаж байсан даа ... Одоо бодоход би ганцаараа 4 жил амьдрана гэдгээ мартаад зөвхөн алдчихвал яанаа гэсэн бодолдоо баригдаад л сандраад яваад байсан шиг байгаа юм.

Биеэ даах чадвар гэдэг бол өөрт хэрэгтэй шаардлагатай зүйлсийг хэрэгтэй үедээ өөрийн чадлаар олж авах гэсэн үг гэж би ойлгосон.Амьтад бага байхдаа ээж ааваараа хоолоо бэлдүүлдэг бол нэгэн өдөр л үүрээ орхиод өөрөө анд гарах ёстой болдог шиг. Анд гарахад зөвхөн хоолоо олж аваад зогсохгүй өөрийгөө хамгаалах хэрэг ч бас гарна. Бид ганц хичээлээс гадуур анхаарах ёстой олон зүйл байдаг бөгөөд, хичээлээс уридаар өөрийн тав тухтай байдал , эрүүл мэнд , мөнгө төгрөг, сэтгэл санаа гээд хэдэн зүйлсийг хяналтандаа авсан байх хэрэгтэй юм шиг байгаа юм. ялангуя гэрээсээ хол сурах гэж байгаа хүүхдүүд...

Энд Америк, Солонгос оюутанууд их биеэ даасан , жинхнээсээ гадаад дахь оюутны амьдралаа утгаар нь өнгрүүлж байгаа юм шиг санагддаг. Ирсэн өдрөө л биентэйгээ инээлдэж танилцаж аваад оройн нь дэлгүүр хэсцгээн гэрт хэрэгтэй бүүүх юмнуудаа , бас өөрт шаардлагатай гэж бодсон бүүх юмнуудаа цуглуулан авсан байдаг.2 хоногийн дараа өрөөнд нь орход л хэзээ язааны энд хэдэн жил амьдарсан хүний өрөө шиг тавтай тухтай өрөө болсон байдаг юм.

Иймэрхүү зүйлээс л биеэ даах ганцаараа амьдрах анхны алхмууд эхлэнэ болов уу.

Тэгэж явсаар ямар ч байсан эхний жилээ сургуулийнхаа учрыг ойлгодог болоод дуусгав.Хичээлүүд ерөнхийдөө явагддагаараа явагдсаар аажим аажимаар учираа олоод л ирлээ. Гэхдээ энэ нь япон хэлэндээ ус цас болон , үүнээс хойш яах ёстойгоо бүрэн ойлгосон гэсэн үг миний хувьд огт биш байсан юм шүү....

Comments

Popular Posts