Typhoon


Хүчтэй салхин шуурга, бороо шороотой хуйлран ирэх үзэгдэл бол тайфү.Энэ хаа очиж шороо нь байхгүй.Өглөө тайфү ирсэн бололтой.Гэвч одоо,тэнгэр, өчигдөр уржигдар уржигдарын цаад өдрөөс илүү цэлмэг.Угаагдчихсан юм шиг.Гадаа болжмор жиргэх дуу хааяа хааяа сонсогдоно.Урьд шөнийн уншсан цэргийн амьдралын тухай өгүүллэгийг би тэгэж ойлгосон уу, угын зохиолчын чадвараас болоод оройруу орсон уу эмх цэгц, хатуу чанга, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэх гэсэн санаа дотроос гозолзоод өглөөжингөө өрөөний дөрвөн булангаа ухахчаа аядав.
Хааяа хамаг юм хаана байгаа нь үл мэдэгдэх болтлоо эмхгүй замбраагүй болдог ч энэ мэт зарим тохиолдолд ингэсгээд эмхтэй замбраатай болдог юм. Тайфү ирээд буцахтай адил...
Хийх юм байхгүй ч юм шиг байгаа ч юм шиг.Хүмүүсийн байнга , жигд хэмнэлийг нь алдалгүй авч явдаг тэр хуваарийг би амьдралдаа оруулах ёстой гэдэгтэй эвлэрч чадах үе байна, чадахгүй үе байна.Заримдаа бүүр чадах ёстой , угийн чадна гэх мэтээр хийгддэг. Харин өнөөдөр мэт өдрүүдэд зүгээр л төлөвлгөөнөөс шал гажсан ямар нэг юм нухаад суумаар.
Өчигдөр би утсаа илж таалаад хэвтэж байсан чинь Аюурзана гуайн нэг ярилцлага хэн нэгний нэг блогт бичигдсэн байхыг олж харав. Тэрээр ахиад шүлэг бичихгүй , бас орчуулгын ажлаа ч орхино, үргэлжилсэн үгийн өгүүллэг зохиолоо гэхдээ бичсээр байна гэхчилэн элдэв сонин зүйл ярижээ. Энэ нь ч яахав. Яг үнэндээ би орчуулсан хэдийг нь л халит уншсанаас биш шүлэг сэлтийг нь нэг их уншиж байгаагүй юм өө...
Тэгсэн асуулт асуугч та ер нь хэрхэн зохиол, өгүүллэгүүдээ тэгэж ингэж бичдэг вэ гээд л асууж байна.
Аюурзана: бичигдэхгүй зүйлийг тэгээд л орхино.ямар бичигдэхгүй юмыг тэгээд хүчээр болгох гээд байлтай нь биш, харин заримдаа өөрийн мэдэлгүй бичигдээд байх үе байна. Гэсэн утгатай энэ хэсэг надад маш их сэтгэгдэл үлдээв. Хүн хиймээр баймаар юмаа хүчлэлгүй хийж гэмээ нь аль чанартай , үнэрлүүштэй, харууштай, мэдрүүштэй зүйлс энэ 10 сарвуунаас гарч байдаг юм шиг.

Тэгээд бас цэрэгийн амьдрал, урлагийн амьдралыг яаж ч харицуулах вэ дээ. Тэс өөр хоёр байх байлгүйдээ.

Comments