Нийгэм ба Асуудал
Нийгэм ба Асуудал
Өрөөний найз маань тэнэж яваад нэг кино олж. Интернэтээр танилцаж буй эр эм хүмүүсийн талаархи, түүнээс үүдэх гэмт хэрэг гэх юмуу эсвэл нийгмийн гаж асуудал гэж юмуу нэг тийм агуулгатай кино байна.
Арван дөрвөөд настай охин киноны гол дүр бөгөөд аав нь түүнд ай фон утас бэлэглэнэ.Кинонд илэрхийлэгдэж байгаагаар бол чат , сошиал нет ворк зэрэг ойлголт ид моодонд орж байжээ.Охин нетээр нэгэн хөвгүүнтэй танилцах бөгөөд өдөр шөнөгүй мессэж бичилцэж , удалгүй утсаар ч ярьдаг болжээ.Тэд их илэн далангүй олон зүйлийн талаар ярилцах бөгөөд даруухан, сургуульдаа нэг их хүмүүст анзаарагдаад байдаггүй охины хувьд ийм харилцаа бий болгож чадсандаа ихэд баяртай байна. Охин түүнээс байнга мессэж хүлээж ,болж буй бүхэл асуудал , өөрийнхөө талаар нетны цаана байгаа мөрөөдлийн хөвгүүндээ итгэн ярьдаг.Арван дөрвөөд нас гэдэг бол ид шилжилтийн нас юм.Охины хувьд хайр дурлал , хэн нэгэнд гүн итгэх , хүлээн зөвшөөрөгдөх, бас эсрэг хүйстэндээ чухалчлагдах хайрлуулж хамгаалуулах зэргийг маш ихээр хүсэх үе ажээ.Тэр хэдий бараг л 15 настай ч гэсэн биеийн хувьд өсгөлүүн, бас тийм ч царай муутай биш, дээрээс нь их гоё биетэй.Гэвч өөртөө бага зэрэг итгэлгүй, олон зүйлдээ санаа зовдог.
Нилээд хэдэн сар нетний цаанаас харилцсаны эцэст нэг өдөр охин харилцаж байсан эрэгтэйгээ 25 тай гэдгийг олж мэддэг. Тэр цочролд ордог ч гэсэн харилцагч эр түүнд маш эвтэйхнээр өөрийгөө ойлгуулж чаддаг.Энэ бол утасны цаанаас 30 эргэм насны ямар ч эрийн аль ч эмэгтэйг мунхруулж чадах найрааны нэг л байж.
Эцэст нь тэд харилцаагаа үргэлжлүүлэх бөгөөд уулзахаар болно.
Арван тавтай охины дэргэд 30 хол давсан ааваас нь бараг шахуу хөгшин шар эр ирээд суух нь тэр.Охин маш их цочролд орж явахыг завдах боловч шар эр биеэ хэрхэн авч явах энэ насны бяцхан охиныг хэрхэн өөртөө тогтоох ухаанаа мэдэхийн дээдээр мэддэг нэгэн байлаа.Энэ насны, ялангуяа иймэрхүү даруухан охид маш итгэмтгий,гэнэн, дээрээс нь бас иймэрхүү танихгүй эртэй уулзаад суух ухаан зоригтой байдаг аж.Залуу ятгаж чадсанаар тэд хамтдаа хоол идэн, бас бус зүйлийг ярилцана. Залуу охинд зориулж бэлэг авчээ.Бэлгийг задлан үзтэл дотуур хувцас. Тэд нетийн цаанаас харилцдаг байхдаа хааяа хааяа бие биедээ хүрэх, үнсэх, тэврэх гэх мэт зүйлсийг төсөөлөн ярилцдаг байж.Хөгшин эр би чамайг энэ хувцастай байхыг харахыг маш их хүссэн гэдэг санаагаа тун эвтэйхнээр охинд ойлгуулж чадах бөгөөд нэг л мэдэхэд тэд мотелд.
Залуу орон дээр сууж байх зуур охин дотуур хувцсыг өмсөж үзүүлэхээр ариун цэврийн өрөө орсон.Улаан дотуур хувцасыг өмссөн өө сэвгүй цэвэр ариун бие шар эрийн өмнө гарч ирэхэд шар эр эвтэйхэн охиныг өөрийн хажууд суулгаад л тэд бэлгийн харьцаанд орно.
Маргааш боллоо.Охин мессэж хүлээсэн ч алга.Утас дохисон ч хариу алга.Охин болоод өнгөрсөн явдалд итгэхийг хүсэхгүй нь мэдээж.Энэ насны охин хүнтэй унтана гэдэг жирийн зүйл мэдээж биш.Түүний сайн найз охин найзынхаа талаар сайн мэдэх бөгөөд харилцаж байсан чатны залуугын талаар нь ч мэднэ.Сайн найз нь түүнээс юу болсон талаар нэгд нэгэнгүй шалгаасаар охиныг залуутай унтаад , дараа нь ямар ч холбоогүй болсон талаар олж мэднэ.Сайн найз нь тэссэнгүй сургуулийн холбогдох нийгмийн халамжын хүмүүст хэлсэнээр чатаар бяцхан охидын толгойг эргүүлж онгон биеийг нь амтлаад хаядаг гаж эрийн бас нэг золиос болсон байхыг аав ээж холбогдох хүмүүс нь мэддэг.
Аав ээж нь мэдсэнээр мэдээж маш гүн цочролд орно. Тэдэнтэй хамт цагдаагийн газрын хүмүүс сэтгэл зүй ч зэрэг хүмүүс байнга хамтдаа байх болов.Тэр эр нэг биш нилээд олон охидыг энэ мэт аргаар дуудан уулзаж унтсан байдаг.
Охин эхлээд болсон явдалыг эцсээ хүртэл хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэр хүчиндүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч чаддагүй бөгөөд гэр бүл сэтгэл зүйчийнхээ эсрэг байнга чатаар танилцсан залуугаа өмөөрнө.Тэр чатны залууд маш итгэдэг байсан болохоор тийм ч амархан бусдын үгээр итгэлээ няцаах хэрэг биш байлаа.Эцсээ хүртэл чатныхаа залууг өмөөрч , надад хайртай байсан , одоо ч хайртай гэх зэргээр хамгаалах нь аав ээж эргэн тойрны хүмүүсээ хэцүү байдалд оруулна. Түүний аав ээж охиндоо хязгааргүй хайртай бөгөөд хохирогч болсон охиныхоо төлөө чадах бүх зүйлээ хийдэг.
Эцэст нь охин чатны эр бусад олон охидыг өөр шиг нь хаа нэг газар болзоонд урин дараа нь унтаад хаядаг байсныг олж мэдсэнээр сая нэг юм бодит байдлыг хүлээн зөвшөөрч аав ээжтэйгээ ойлголцоно.
Өсвөр насны охидууд бол тун хэцүү , эрэгтэй хүүхдүүдээс хэд дахин эмзэг юм.Тэдэнд маш олон асуудал зэрэг зэрэг гарч ирдэг. Ийм үед тэдэнд чин сэтгэлээсээ ойлгох, буруу зүйлийг зааж хэлэх , хамгаалах хүмүүс хэрэгтэй байдаг.Манай монголд энэ мэт асуудал маш их байсаар байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Дүр эсгэсэн ардчилалын ачаар интернэтийн хар зах,боловсон бус хэрэглээ өдөр ирэх тутам хөгжсөөр байна.Энэ хар зах шиг хөл толгой нь мэдэгдэхгүй интернэтийн золиос бол өсвөр насныхан юм.Хэдэн охин энэ мэт бэлгийн дарамт-г интернэтээр дамжуулан авсаныг бид мэдэхгүй. Зарим нь өөрсдөө ч мэдэхгүй бэлгийн хүчирхийлэл биш гэж бодсоор инээлдэн явч байгаа.
Аав ээжээс үзүүлэх хараа хяналтаас илүү боловсролын эелдэг зөөлөн систем , цэвэр зөв мэдээллийг түгээх, хэрэглэх систем хэрэгтэй.
Зөвхөн интернэт ч биш гар утас , мессэжээр дамжуулан бяцхан охид хөвгүүд гэмт хэргийн золиос гаж этгээдүүдийн тоглоом болж байгаа нь ил тод зүйл.16 ч хүрээгүй охид одоо нүүрний номыг ашиглан зургандаа лайк тэмдэг авахын тулд , бусдын өмнө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хувцсаа ч тайлахад бэлэн болж байна. Энэ бол нийтлэг үзэгдэл юм.
Бие биенийгээ хэл үгээр дайрч давшилах, интернээтээр бие биетэйгээ таагүй байх харилцаанаас үүдээд жинхэнэ амьдрал дээр ч бас эелдэг бус харилцаатай болж хиймлээр амьдарцгаах хүмүүс улам олон болж байна.
Үүнтэй яг ижил нетийн цаанаас л тухайн хүнийг дүгнэдэг сайхан үг бичиж, сайхан стикер явуулвал сайн хүн мэтээр төсөөлдөг гэнэн охид олон болж өөрсдийн хүүхэд насны сайхан дурсамжаа үгүй хийхээр завдаж байгаад санаа зовж байна.
Ах эгч нар нь дүүгээ хамгаалж , аав ээж нар нь ч бас , багш нар нь ч бас анхааралаа нэгэнт интернэт гэх зүйлрүү хандуулах цаг болжээ.

Comments
Post a Comment