Энэтхэгийн бэлэвсэн эмэгтэйчүүд (шашин ба ядуурал ба эмэгтэйчүүд)
Энэтхэгийн бэлэвсэн эмэгтэйчүүд (шашин ба ядуурал ба эмэгтэйчүүд)
Энэтхэгийн нийт эмэгтэйчүүдийн 10 хувь буюу 40 сая хүртэлх тооны эмэгтэйчүүд бэлэвсэн гэлэнмаа амьдралаар амьдарч байгаа гэсэн баримт байдаг. Энэ нь энэтхэгт 40 сая хүртэлх тооны эмэгтэйчүүд залбирал үйлдэн , гуйлга гуйн , сүмд сууж өдөр хоногийг өнгөрүүлж байгаа гэсэн үг юм.
Энэтхэгийн Хинду шашны ёсоор бол бэлэвсэрч үлдсэн эмэгтэйчүүд бүх насаараа залбирал үйлдэн, нас барсан эр нөхрийнхөө хойноос цэвэр ариун биеэ хадгалж очих ёстой байдаг. Тухайлбал тэдний ёсоор, 5 настай охиныг айлд эхнэр болгон өгдөг. Төд удалгүй түүнийг богтолж авсан нөхөр нь нас барчихна. (Хөгширсөн учраас) Охины гэр бүл хүүхдээ буцаан авах хүсэлгүйн дээр, ядуу тарчиг амьдралын улмаас шашны хуулиар охиноо бэлэвсэн эмэгтэйчүүдийн тосгонд үлдээнэ.Охин тэнд үсээ хусуулаад хорвоог орхих хүртлээ залбирал үйлдэн өнгөрөөх тавилантай болдог байна.
Бэлэвсэн эмэгтэйчүүдийн тосгон , сүм хийдүүдтэй энэтхэгийн хаа нэг газар тааралдах нь цөөнгүй бололтой.Эдгээр эмэгтэйчүүд цагаан өнгийн даавуугаар биеэ ороогоод, ихэнх нь үсээ хуссан байдаг байна.Тэд гуйлга гуйн амь зуух ба Хинду шашинд заасан дүрмээр бол идэх хоолны жор, өдөр тутамдаа хийх ажлууд гээд амьдралынх нь бүхий л үйлийг тодорхой заасан байдаг байна.
Хуурсан шарсан зүйлс, амтлаг чихэртэй зүйлс зэрэг нь юун түрүүн идэх хориотой.Өдөрт хэд хэдэн удаа мөргөл үйлдэх ёстой нь хамгийн наад захын дүрэм.Эрэгтэй хүний өөдөөс эгцлэн харах ёсгүй бөгөөд ярих нь бүр ч хориотой.Бэлэвсэн эмэгтэйчүүд дахин гэрлэх нь бараг л бүтэшгүй явдал.Гэвч нас барсан нөхрөөс нь дээд зиндааны, эд хөрөнгө эрх мэдлээр дээгүүр эрээс гэрлэх санал ирвэл шашны хуулиараа бол зөвшөөрч болдог байна.
Жинхэнэ амьдрал дээр бэлэвсэн эмэгтэйчүүдэд тохиолдох ёс бус зүйл олон.Сүмийн эзэгтэй гэх эрх мэдэлтэн байх бөгөөд , зарим тохиолдолд тэдний биеийг нь үнэлүүлэн мөнгө олдог башир аргууд илрэх тохиолдол ч орчин үед олноороо гардаг болсон бололтой...
Дээрх жишээгээр бүх шашныг үгүйсгэх гэсэнгүй.Гэвч амьдралын ядуу тарчиг байдал, шашны бурангуй ёс хоёрын дундаас эрүүл хүний санаанд оромгүй аймшигт үр дагавар ч гарч болохыг харж болох юм.


Comments
Post a Comment