Тэтгэлэг авдаг байлаа гээд, гадаадад сурсан дипломтой байлаа гээд тэр шилдэг нь биш!


Би ингэж бодож эхлээд бараг 2жил болох гэж байна. Хүн өөрөө л хүсэхгүй, хичээхгүй бол, бас мэрийхгүй бол илжигний толгойд алт ч хийсэн сэгсрээд , ус ч хийсэн сэгсрээд байгаатай адил хэрэг болдог.

Хүмүүсийн яриад байгаа өндөр боловсрол гээ ч юм яг юу вэ? Үнэтэй худалдаж авсан л бол тэр чанартай биш шүү дээ. Хүмүүс брендэд дуртай. Түүнийг авахыг хүсдэг. Гэвч брендийн цаана зүгээр л хоосон чанар явж байх тохиолдол байна. Брендэд ч гэсэн үнэгүйдэл, эвдрэл , тэгээд бас сэтгэл ханамжын БУС баталгаа байна. Зүгээр л жирийн цүнхтэй адил материалтай байж ганц үсэг наагаад л хэд дахин үнэтэй болдог тийм бренд бол хэрэг ч байхгүй.Угаасаа ер нь жинхэнэ бренд юмаар ч яадгым.

Гол нь хэрэгцээ шаардлага шд. Хэрэггүй баахан шилэн саваар гэрээ дүүргээд яахын.
Сүүл үеэс Монголд гадаадаас төгсөөд ирж байгаа оюутнуудын жим эхлээд байна. Түүнийгээ дагаад явж байгаа нь ч гэсэн адил нэмэгдэж байгаа. Бас Монголдоо сурч боловсроод явж байгаа оюутнууд ч олон. Ажил дээр гараад яг хэн нь илүү вэ гэдэг нь харагдана. яг яс юман дээрээ чанарын ялгаа байгаа ч юмуу гүй ч юмуу. Үнэхээр сайнууд нь , академик чиглэлээр яваад ирж байгаа доктор , порфессэрүүдын хувьд бол өөр  хэрэг.

Гэвч 4 жил гадаадад сурсан нэртэй, гадаад оюутнуудыг өрөвдөг ч  хөөрхий багш нарын бөгсийг долоож тэтгэлэгийн голч дүнгээ давж бусдын мөнгөөр хүүдэгнээд ирсэн өөх ч биш булчирхай ч биштэнгүүд  Улаанбаатарын бар, лаунж аар нэг дүүрэн байх шиг.

Жинхэнэ мөрөөдөлтэй залуу хүн гэдэг бол юунаас ч айхгүй зоригтой байх ёстой гэж би боддог .Нэг газар очиж хулгана зурам болоод л , нөгөө газар ирж арслан бар болоод байгаа хэлбэрдэгч нөхдүүд бол дээр дурьдсан илжигний нэг төрөл садан.
Зөв шудрага бус замаар тэтгэлэг авч сурч байгаа, дотроо том мөрөөдөлтэй залуусаа!Одоо зүгээр л болиод өөртөө юу наагаад байгаагаа бодож үзье.Мөрөөдөл чинь биелэхэд тэтгэлэг чамд тус болохгүй, чиний зөв шудрага зан тус болно. Өөрийн сонгосон замаа бусдаас хараат бус өөрөө засч, янзалж , тавь.Өөрөө өөрсдийнхөө өмнө ичгэвтэр үйлдэл хийлгүй, жинхэнэ хиймээр байгаа юмаа хийж амьдарцгаая. Их сургуулийн диплом гээ ч юм хүсэл мөрөөдөл биелүүлэхэд тийм чухал зүйл гэж бодогдохгүй байна.

Залуус цалин дагаж чанар гэдэг юм шиг байгаа юм . Угаас тийм л дээ. Өндөр цалинтай, түүндээ эзэн болоод явж байгаа хүмүүс өчнөөн л байна.Гэхдээ эзэн байтугай, анхан шатны ажилд орох шалгуураа ч өгч чадахгүй танил талаа хараад суудаг залуус ч бас олон бололтой.
 Нэг л их өндөр цалин мөрөөдөөд гадаад явдаг ч ирээд юуг хийх , хэний доор ажиллах, хэрхэн зорилго тавих зэргээ мэдэхгүй хэн ч биш болох тохиолдол олон байна.

80,90 ээд онд Монгол Оросын найрамдлын харьцааны ачаар тэтгэлэг авч , гадаадад сурч ирээд эх орондоо хувь нэмэр оруулсан нь нилээд байгаа ч , бас зүгээр л ярихаас цаашгүйгээр болсон элит архичин , малчин инженэрүүд  байна. Тэр хүмүүсийн гол алдаа нь зүгээр л бэлэн сэтгэлгээ юм шиг. Одоо энүүгээр байгаа бэлэнчлэх сэтгэлгээтэй, гадаад гараад , нэг нимгэн цаас аваад л ирэх юм бол цалинг чинь зүгээр хүүлээд л... Хүүлээд гэснээс ер нь бид яасан шуналтай юм бэ дээ. Нэг юм бүтээе гэхээсээ түрүүнд зүгээр л нэг байр машинтай болоодохоё гэж бодоцгоох өчүүхэн шимэгч нар.



Одоо тэгээд бүүр тэтгэлэгийн гол шалгуур тоэфл зэргийн оноог бол зүгээр л нүүрний номын зарын хуудсанд зарлаж бичээд л худалдаад авчих жишээний. Болёо, болоошдээ!
Бид энэ маягаараа хуурамч, худалч аргаар нэр хүндийг олж авах гэж улайрсаар байх юм бол эх орны хөгжил bye bye шүү манайхаан.
Сэхүүн байцгаая.

Comments