Дарма Батбаяр Бүтээхүйн зүй тогтол
2007 онд хэвлэлтээс гарч байсан энэ ном Монголын уран зохиолын сор бүтээл гээд өчүүхэн уншигч би хэлж яагаад болохгүй гэж!
Энэ номонд бүтээл хэрхэн төрдөг талаар,бүтээлийг хэн хэрхэн бүтээдэг талаар тун хээнцэрээр өгүүлсэн байдаг.Бичигдсэн үг үсэг болгоныг нь амандаа давтан хэлж , бодол оюундаа шингээмээр...Байсаар ирсэн агуу бүтээлүүдийн талаар бодит жишээн дээр тулгуурлан бичжээ.
Бидэнд юуг ойлгуулахын тулд агуу бүтээлүүд бий болж, он цагийг дамжин үнэ цэнээ огт алдалгүйгээр оршин байдаг талаар тайлбарласан байна.Хойч үеийн залуус бидэнд агуу бүтээлүүдийг хайрлан хүндлэх ариун ухааныг ойлгуулахын тулд зохиолч энэхүү номыг гаргажээ гэж би ойлгосон.

Comments
Post a Comment